Цаг наашилж байна. Урин дулааны улирал ойртоод ирэхээр явган алхах хүмүүс эрс олширдог. Гэхдээ сүүлийн жилүүдэд нийслэлчүүд тайван, тааваараа алхах боломжгүй болсон. Учир нь явган хүний зам цахилгаан дугуй, гинжит дугуй, скүүтэр, мопед зэрэг эрсдэлтэй тээврийн хэрэгсэлүүдэд эзлэгдсэн болохоор тэр. Хотын гудамж ялангуяа хүүхэд, хөгшдөд үнэхээр халтай орчин болж хувирсан. Араасаа мөргүүлж хүнд, хөнгөн гэмтэх, тэр ч бүү хэл амь насаа алдсан тохиолдол гарсан шүү дээ.
2024 онд л гэхэд скүүтэр, суррон, дугуй, мопедноос бол 600 орчим хүн гэмтэж бэртэн хөдөлмөрийн чадвараа алдаж, гурвын гурван хүн амь насаа алдсаныг Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс анхааруулсан нь анхаарах ёстой хурц асуудал болоод байна. Утаа угаар, автомашины осолтой дүйцэхүүц хэмжээний аюул энд байна шүү! Хамгийн гол нь Улаанбаатар хотод зориулалтын дугуйн зам бараг байхгүйгээс гол эрсдэл үүсээд байна. Дэлхийн улс орнууд цахилгаан скүүтэр, сурроныг хориглож эхлээд байгаа нь хүнийхээ аюулгүй байдлыг нэгдүгээрт тавьж байгаагийн илэрхийлэл юм шүү дээ!
Д.Лхагва