Миний хувьд Б.Сувдыг мэдэх болсон нь яг 20 жилийн өмнөөс эхлэлтэй. Тухайн үед би ажлынхаа хажуугаар Кино урлагийн дээд сургуулийн сэтгүүлч-операторын ангид хичээл заадаг байлаа. Хонх өглөө 08 цагт дуугарна. Хаа байгаа нисэхээс явдаг Сувд аль хэдийнэ ирчихсэн л сууна. Дөнгөж хоёрдугаар курст ороод Оюутны зөвлөлийн даргаар сонгогдсон. Гялалзуулж өгсөн дөө. Бараг өдөр бүр л нэг шинэ санаа сэднэ. Сургуулийн захирлаа шахна. Оюутнуудаа манлайлахын хувьд жинхэнэ үзүүлж өгнө. Тэр эрчээ өдий болтол огт алдсангүй, харин ч улам энергижиж байгаад түүний чадвар оршино. Төрөлхийн хөдөлмөрч хүн гэвэл Сувд.
Нийгмийг соён гэгээрүүлэх хэрэгцээ шаардлага жил ирэх бүр өссөөр байна. Нийгмийн ухамсар өдрөөс өдөрт доройтоод байх шиг. Номоос ухаарал авах агуу философийн үнэ цэнэ алдагдах гээд байна. Үүнд сошиал хэмээх хяналтгүй мэдээллийн урсгалын сөрөг нөлөө их бий. Тэгвэл Сувд бусдын сэдэж гаргаж ирж чадаагүй “Номын баяр”-ыг санаачилж, үндэсний хэмжээний соёлын хөтөлбөр болгож чадлаа. Хэрвээ энэ шавилхан бүсгүй санаачлаагүй байсан бол хэн өдий дайны том арга хэмжээ болгож чадах байсан бол? Салбарын яамдыг хараад л лав бүтэхгүй байсан болов уу. Баярлаж, бас талархаж байна, эрхэм шавьдаа.
“Ухарч болохгүй, шантарч болохгүй” гэдэг үгийг Сувдад одоо хэлэх нь илүүц. Яагаад гэвэл зорилгодоо хүрэх гэсэн түүний хичээл зүтгэл нь зөв бөгөөд цуцашгүй билээ.
Зохиолч, сэтгүүлч Д.Лхагвадорж
5 сэтгэгдэл
whoah this weblog is wonderful i love studying your posts. Stay up the good paintings! You know, lots of persons are searching round for this info, you could aid them greatly.
jm1239
v8jrxd
cuiu32
7b92xk