Монгол Улсад Үндэсний геологийн салбар үүсэж хөгжсөний 83 жилийн түүхэн ойг тохиолдуулан геологи хайгуулын салбарт хөдөлмөр бүтээл, хөлс хүчээ харамгүй зориулан, энэ салбарын түүхийг бүтээлцсэн үе үеийн геологичид, инженер техникийн ажилтнууд, ахмад буурлууд, эрдэмтэн судлаачид, салбарын нийт ажилтан, ажиллагсад Та бүхэнд Монголын Геологийн Холбоодын Нэгдсэн Зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлье.
Та бүхэн мэргэжлийнхээ эрхэм зорилгоо дээдлэн биелүүлж эх орныхоо нутаг дэвсгэрийн геологийн зүй тогтлуудыг судлан, шинжилж танин мэдэхийн зэрэгцээ нийгэм, эдийн засгийн тогтвортой өсөлтийг найдвартай хангахад чухал ач холбогдолтой эрдэс баялгийн сан хөмрөгийг арвижуулж ирсэн билээ.
Улс орон, ард түмний эрх ашигт нийцсэн, Монгол орны ойрын болон ирээдүйн хөгжилтэй уялдсан, геологийн салбарт тогтвортой хөгжлийг хангасан хууль эрх зүйн орчныг боловсронгүй болгох, сайжруулах,зохицуулалт хийх шаардлага нь Та бидний өмнө зорилт болон тавигдаж байна.
Энэхүү зорилтыг бодит ажил болгон хэрэгжүүлэхэд салбарын хамт олны шинэлэг санал, санаачлага,бүтээлч хөдөлмөр голлох үүрэгтэй бөгөөд эрдэс баялгийн салбарт ажиллагсад Та бүхэн идэвхтэй оролцож хамтран ажиллана гэдэгт найдаж байна.
Монгол орны геологийн салбарын түүхэн хөгжилд өөрсдийн ажил үйлсээрээ хувь нэмрээ оруулж, түүхэнд мөрөө үлдээж, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан алтан үеийн ахмадуудад болон тэдний залгамжлагч залуу үеийн геологичид Та бүхэндээ ажлын амжилт, эрүүл энхийг хүсч, цаашид улам ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзлэл, урам зориг дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
МОНГОЛЫН ГЕОЛОГИЙН ХОЛБООДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Я.БАТ-ИРЭЭДҮЙ
6 сэтгэгдэл
You really make it appear so easy with your presentation but I to find this topic to be actually something that I believe I would by no means understand. It kind of feels too complex and very broad for me. I am having a look ahead on your subsequent post, I?¦ll attempt to get the grasp of it!
Hi there! Do you know if they make any plugins to help with SEO?
I’m trying to get my website to rank for some targeted keywords but I’m not seeing very good success.
If you know of any please share. Cheers! I saw similar art here:
Coaching
rz7co6
wc1hbp
I am really inspired along with your writing skills as smartly as with the format to your blog. Is this a paid topic or did you modify it your self? Anyway keep up the nice high quality writing, it’s uncommon to peer a nice weblog like this one today. I like sergelt.mn ! It’s my: Leonardo AI x Midjourney
I am really impressed with your writing talents and also with the structure on your blog. Is that this a paid subject or did you customize it your self? Anyway keep up the nice high quality writing, it’s rare to peer a nice weblog like this one today. I like sergelt.mn ! Mine is: Instagram Auto follow