Ажил хийхийн тулд, мега төслүүдийг хөдөлгөхийн тулд АН засгаас гарч болохгүй гэдэг байр суурийг АН-ын дарга Лу.Гантөмөр туйлын тодорхой илэрхийлсэн. Хэдийгээр сөрөг хүчнээ үүргээ гүйцэтгэх ёстой гэдэг хатуу үзэлтэй хүмүүс тус намд байгаа ч Лу.Гантөмөр чихээ бөглөөд л зүтгээд байгаа. Тэгвэл ХҮН-ын хувьд засгаас гарах хүсэлгүй байгааг Т.Доржханд дарга нь тодорхой хэллээ.
Шалтгаан нь Лу.Гантөмөрийнхтэй ижил. Т.Доржханд “Дэлхийд бүх зүйл 1945 оноос өмнөх нөхцөл рүүгээ орж байна. Өөрөөр хэлбэл хоорондоо худалдаа хийдэггүй, зорчдоггүй, тариф, татвараар өрсөлддөг гэх мэтээр. Ийм үед нээлттэй жижиг эдийн засаг хамгийн их хохирдог. Тэгэхээр маш их амаргүй цаг үед Монгол Улс орж ирчихээд байна. Ийм үед Монгол Улс дотроо бужигнаж болохгүй. Хамтарсан Засгийн Газар яг ийм үед хамгийн зөв зүйл. ХҮН нам Засгийн Газраас 2028 он хүртэл гарахгүй. Сайн, муу бүх цаг үед Монголчууд хамт байх ёстой. Цаашдаа мега төслүүдээ хийнэ” гэв. Гурван нам хамтраад мера төслүүдээ хөдөлгөж, эдийн засгаа босгохыг харах л үлдлээ.
Д.Лхагва
1 сэтгэгдэл
9o41co