Зохиогч: Admin

Иргэн зээлдэгчийн хувиар өөрийн зээлийн түүхээ хянан удирдах, санхүүгийн сахилга хариуцлагатай байх нөхцөлийг бүрдүүлэх хуулийг Улсын Их Хурал 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд баталлаа. Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугарын санаачлан боловсруулж, өргөн мэдүүлснээр батлагдсан Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар дараах тодруулгыг хийлээ. -Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар банк, санхүүгийн байгууллагатай зээлийн харилцаанд ороогүй насанд хүрсэн иргэн цөөн байгаа болов уу. Таны санаачлан, батлуулсан дээрх хуулийн өөрчлөлт иргэдийн энэ төрлийн харилцаанд ямар нөлөө үзүүлэх вэ? -Хамгийн эхэнд Зээлийн мэдээллийн сангийн “хар жагсаалт”-д нэг бүртгэгдчихвэл зургаан жил данслагддаг байдлыг халж байгааг тодотгож хэлмээр байна. Хүний амьдрал баялаг,…

Дэлгэрэнгүй

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна. Энэ жил анх удаа нийслэл хотын иргэдийн баяр болгон зохион байгуулж буй уг наадмаар монголын соёл, шашны зан үйл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлж, олон улсын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой. Тухайлбал, наадмын үеэр бурханы шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам харайх үзүүлбэр үзүүлдэг. Нийт 120 гаруй цамцин уран нарийн хийцтэй хувцас өмсгөл, багтай, гоёмсог чимэг зүүлт, хэрэгслээр гоён, гар, хөл, биеийн хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн амар амгалан, бясалгалыг илэрхийлдэг. Хортон дайсан, ад зэтгэрийг даран сөнөөж буйг уран яруугаар харуулдаг. 120 гаруй…

Дэлгэрэнгүй

Иран, Израил улсууд агаарын цохилт өгөх ажиллагаагаа бямба гарагт үргэлжлүүлжээ. Харин Герман, Франц зэрэг улс орнуудын удирдагчид өргөн хүрээг хамарсан дайн дэгдэхээс зайлсхийхийн тулд хурцадмал байдлыг намжаахыг уриалсан байна. Их Британи, Франц, АНУ-ын цэргийн баазууд Израилд цохилт өгөхийг зогсооход дэмжлэг үзүүлбэл тэдгээр баазуудыг онилох болно гэж Ираны тал сүрдүүлсний дараа Ойрх Дорнодод нэмж нисэх онгоцууд байрлуулж байгаагаа Их Британийн тал мэдэгджээ. Харин хөрш Ирак дахь АНУ-ын объектуудад цохилт өгөхгүй байхыг Иракийн эрх баригчид Иранаас хүссэн байна. Жихадуудтай тэмцэх ажиллагааны хүрээнд АНУ-ын 2500 орчим цэрэг Иракт байрлаж байгаа юм. Түүнчлэн Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар энэ амралтын өдрүүдэд хийхээр төлөвлөж байсан Иран, Америкийн төлөөлөгчдийн…

Дэлгэрэнгүй

Өгүүллэг  “Өгөөмөр зан төлбөр шаарддаггүй, харин өөрөө өөрийгөө шагнадаг” юм Сүүлэнг бодох бүр Одцацралын сэтгэл эвгүйцнэ. Тэр хэнд ч ингэтлээ гоморхож явсангүй. Угаасаа аав, ээж нь ухаан уужуу, сэтгэл зөөлөн хүмүүс байсан болохоор Одцацрал ч тэднийхээ хүмүүжлээр бусдыг гэсэн хүн болж төлөвшсөн билээ. Харин өнөөдөр л… Настай аавынх нь зүрхний үйл ажиллагаа гэнэт доголдож эгээтэй л нөгөө ертөнцийн хаалгыг татчихсангүй. Хувийн эмнэлэгт цаг алдалгүй хүргэсэн тулдаа торгоосон юм. “Миний төлөө хамаг л амьдралаа зориулсан амьд бурхан минь шүү дээ” гэж бодохоор Одцацралд даанч хэцүү байлаа. …Цаашдаа  хэн надад туслах бол…? Аа тийм. Сүүлэн. Зүрх судасны том эмч болсон гэсэн. Энэ…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа. Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ тамга гардуулан өгөхдөө Монгол Улсын хөгжлийн төлөөх их үйлсэд нь амжилт  ерөөгөөд “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг үргэлжлүүлэн ажиллахыг хүслээ. Монгол Улсын шинэ Ерөнхий сайд  Г.Занданшатар  Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэд амжилт хүсээд “Алсын хараа”, “Шинэ сэргэлтийн бодлого” болон хөгжлийн мега төслүүдийг амжилттай хэрэгжүүлж Монголын түүхэнд үлдэх эрхэм гавьяа байгуулсныг онцлоод цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ.

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.06.12/ үдээс хойших нэгдсэн хуралдаан Төрийн ордны “Их хуралдай” танхимд 14 цаг 17  минутад эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танилцуулсан. Тэрбээр,  Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр УИХ-д олонхын суудал авсан МАН-аас Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх саналыг 06 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид ирүүлсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт УИХ-д олонхын суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч 5 хоногийн дотор УИХ-д оруулна гэж заасны дагуу Гомбожавын…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар УИХ-ын гишүүдийн асуултад хариулж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Та УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон. Тэр үед юу бодогдож байв” хэмээн асуув.

Дэлгэрэнгүй

Нийслэлийн хэмжээнд нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулах ажил үргэлжилж байна. Явган зам засварын ажлын норм стандарт, зорчих хэсгийн болон хөдөлмөрийн аюулгүй байдалд НХШГ-аас хяналт тавьж байна. Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр болон холбогдох албаныхан ЧД-ийн 1 дүгээр хороо, Мөнгөн завьяа орчимд ажиллалаа. Тус байршилд явган зам засварын ажлыг Сант-Өндөр ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд стандартын дагуу 600х300х400 хэмжээтэй байгалийн боржин чулуун хавтангаар шинэчилж байна. Ингэхдээ цахилгаан болон холбооны кабелийн утсыг газар доогуур сурагчилж оруулна гэдгийг тус компанийн талбайн инженер хэлж байв. НХШГ-ын дарга Ш.Энхбаяр “Явган хүний зам шинэчлэх ажлыг гүйцэтгэж байгаа ААН-үүд…

Дэлгэрэнгүй

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар өнөөдөр /2025.06.12/ хуралдаж байна. Бүлгийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Гомбожавын Занданшатарыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хуралдаанд оролцож Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Гомбожавын Занданшатар гишүүдийн асуултад хариулт өгч байна. АРДЧИЛСАН НАМ

Дэлгэрэнгүй

Умард Солонгосын тал чанга яригчаар Өмнөд Солонгосын эсрэг  суртал ухуулгын нэвтрүүлэг дамжуулахаа пүрэв гарагт түр зогсоосон бололтой гэж Өмнөд Солонгосын цэргийнхэн мэдэгджээ. Өмнөд Солонгосын тал хилийн дагуу бүтэн жилийн турш явуулсан Пёньяны эсрэг суртал ухуулгын нэвтрүүлгээ зогсоосноос нэг хоногийн дараа дээрх мэдээлэл гарч байна. “Умард Солонгосын тал чанга яригчаар дамжуулан суртал ухуулга явуулсан тухай мэдээлэл пүрэв гарагт бүртгэгдээгүй” гэж Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос мэдээлээд, Умардын үйл ажиллагааг анхааралтай ажиглаж байна гэжээ. Умард Солонгосын чанга яригчийн дамжуулалтыг лхагва гаргийн орой хамгийн сүүлд сонссон гэж нэрээ нууцалсан цэргийн алба хаагч мэдээлсэн байна. Хурцадмал байдлыг намжаах, итгэлцлийг сэргээх зорилгоор чанга яригчаар нэвтрүүлэг дамжуулахаа зогсоохыг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён лхагва гарагт тушаажээ.

Дэлгэрэнгүй