Сар шинийн баяр хаяанд ирлээ. Хөдөө орон нутгийг зорих хөдөлгөөн эрс нэмэгддэг. Гэхдээ дүрэмгүй, дураараа жолооч нар орон нутгийн замд ямар гай тарьдгийг мартаж болохгүй!
Хориглосон газарт гүйцэд түрүүлдэг, эгнээ байраа буруу эзэлдэг, урсгал сөрдөг, хурд хэтрүүлдэг, нэг нэгэнтэйгээ уралддаг, архи уусан үедээ холын замд гардаг, цаг агаарын төлөв байдлыг тоодоггүй зэрэг өчнөөн олон асуудал цагаан сарыг хар сар болгодог шүү!
Д.Дорж