Энэ оны 03 дугаар сарын 22-ны өдөр нэр бүхий цахим хаягаас “Ачилтын компанийн ажилчид бусдыг хэл амаар доромжилсон” гэх агуулга бүхий видео мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн.
Цагдаагийн байгууллагаас уг үйлдлийг бүртгэлд авч, иргэн “Т”-ийн хэрүүл маргаан үүсгэж, олон нийтийг үл хүндэтгэн танхайрсан үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, харьяа дүүргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс тухайн иргэний үйлдэлд энэ оны 04 дүгээр сарын 04-ний өдөр шүүгчийн шийдвэрээр Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасны дагуу 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, шийдвэрлэсэн байна.
1 сэтгэгдэл
What i do not understood is actually how you are not actually much more well-liked than you may be right now. You’re so intelligent. You realize thus significantly relating to this subject, produced me personally consider it from so many varied angles. Its like men and women aren’t fascinated unless it’s one thing to do with Lady gaga! Your own stuffs nice. Always maintain it up!