Дорнод аймагт гарсан гал түймэрт өртөж хамгийн их хохирол амссан нь Хөлөнбуйр сумын Батхаан баг юм. Батхаан багийн нутаг дэвсгэрт нийт 70 айл өрх өвөлжиж байснаас 60 орчим айл өрх их бага хэмжээгээр гал түймэрт өртөж, хохирол амссан бол одоогийн байдлаар 6000 гаруй мал хорогдоод байна. Батхаан багийн хэмжээнд 47 мянган га газар түймэрт өртсөн нь нийт газар нутгийн 35 хувийг хамарчээ. Аймаг, сум орон нутгийн удирдлагууд гал түймэрт өртсөн малчдынхаа амьжиргааг дэмжихэд онцгойлон анхаарч ажиллаж байгааг хэллээ. Зарим малчдаас мал угаартлаа, тодорхойгүй шалтгаанаар үхэж байна гэх дуудлага ирж буйг нутгийн удирдлагууд хэлж байна. Тиймээс цаашид малын эм тарианы хэрэгцээ шаардлага их гарч болзошгүй байна.