Сэтгүүлчээр ажиллаж байсан Н.Өнөрцэцэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “худ бой” буюу худлаа банди хэмээн “өргөмжилж” байсан билээ.
Тэгвэл сэтгүүлч гэх Т.Шинэбаяр өнөөдөр Үндэсний эвслийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт цахим хуудсаараа дамжуулж нэгэн “мэндчилгээ” дэвшүүлэв. Н.Өнөрцэцэгтэй орон зай “булаалдаж” түүнтэй мөчөөрхөлцдөг гэгдэж байсан Т.Шинэбаяр “Иргэд аргаа бараад, цөхрөөд, тэсвэр алдаад ЗГ-ыг огцруулахаар талбай дүүргэв. Номтойбаяр ирээ ч үгүй! Ирээд иргэдээ манлайлаад, сөрөг хүчний ажлаа хийгээд энэ дампуу ллр ЗГ-ыг унагаах боломж чамд байсан! Худ бой! Чи юу ч өөрчилж чадахгүй!” хэмээн “Өнөрцэцэг стилиэр” постолжээ.
Д.Дорж