Өөрийгөө нас барсан хэмээн хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийсэн иргэний хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж, шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, иргэн Т нь бусадтай бүлэглэн 2018-2022 оны хооронд хуурамч бичиг баримт үйлдэж, орон сууц худалдан борлуулна хэмээн иргэдийг залилж, бусдад 460 орчим сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдон шалгагдаж байх хугацаандаа өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, нас барсны гэрчилгээ гаргуулан авсан байна гэж Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төв мэдээллээ.
2 сэтгэгдэл
nourij
k7j2w0