Цагаан ордны тэргүүн Дональд Трамп АНУ-ын Боловсролын яамыг татан буулгах ажлыг эхлүүлэх тухай зарлигт пүрэв гарагт гарын үсэг зуржээ.
Тэрбээр хэлэхдээ, боловсролын байгууллагыг татан буулгах шийдвэрийг эртнээс бэлтгэсэн, “энэ бол зөв шийдвэр гэдгийг бүгд мэдэж байгаа, Ардчилсан намынхан ч мэдэж байгаа” гэжээ.
Боловсролын яам байгуулагдсанаас хойш 45 жил өнгөрсөн боловч, АНУ дэлхийн бусад улс оронтой харьцуулахад илүү их хөрөнгийг нэг оюутанд зарцуулж байгаа боловч боловсролын амжилтаараа бид жагсаалтын сүүл хэсэгт явж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч хэлсэн байна.
Д.Трампын эл шийдвэрт Боловсролын яамны ажилтнуудын үйлдвэрчний эвлэл дургүйцлээ илэрхийлжээ. “Энэ жижиг боловч хүчирхэг байгууллагыг устгах зарлиг гаргаснаараа Д.Трамп манай боловсролын тогтолцоог сүйрүүлж, ирээдүй хойч үеийнхнийг хохирооно” гэж АНУ-ын Төрийн албан хаагчдын холбооны ерөнхийлөгч Эверетт Келли мэдэгджээ.
Боловсролын яамыг татан буулгах нь сонгуулийн сурталчилгааны үеэр өгч байсан Д.Трампын гол амлалтуудын нэг юм. Одоо тус яамыг бүрмөсөн хаахын тулд Конгресс холбогдох хуулийг батлах ёстой гэж МОНЦАМЭ мэдээллээ.