Зохиогч: Admin

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгаар бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, 25-26-нд ихэнх нутгийг хамран хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

Дэлгэрэнгүй

Эмч П.Батчулуунд холбогдох хэрэгт донор болж хохирсон талийгаач А-гийн ар гэрийнхэн мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ талийгаач А-гийн ээж: ” П.Батчулуун эмчийн хэрэгт холбоотойгоор байнга миний охин С.Алунгуаг цахим орчинд буруутан болгож элдвээр хэлж байна. Миний хүүхдийн хамаг эрхтнийг нь авчихаад эцэс сүүлд нь буруутан болгож байгаа учир сэтгэл өвдөж аргаггүйн эрхэнд мэдээлэл хийж байна. Миний охин А анх 2023 оны наймдугаар сарын 5-нд хороололд зам тээврийн осолд орсон. ГССҮТ-д ар гэрийнхэн нь өглөө очиход тархины үхжилттэй гээд хагалгаа хийсэн байсан.  Наймдугаар сарын 7-ны өдөр ГССҮТ-ийн эмч нар “Та охиноо донор болгооч. Танай охин одоо тархины гэмтэлтэй ямар ч найдваргүй болсон.…

Дэлгэрэнгүй

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 3 дугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын…

Дэлгэрэнгүй

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ онд нийт зургаан их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Ээлжит бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 22-ны өдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 12-ныг хүртэл гурван үе шаттай зохион байгуулж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээнд 9 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн 37 байгууллага, ерөнхий боловсролын 16 сургууль, 37 цэцэрлэг, сууц өмчлөгчдийн 64  холбоо нэгдэж, орчны 50 метрээ цэвэрлэв. Мөн нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хог хаягдал, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний 40 байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, хөшөө дурсгал, хайс хашлага, хогийн сав, сандал, нийтийн тээврийн автобусны зогсоолуудыг угааж, цэвэрлэв.  Хог тээврийн…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд ажиллаж буй УИХ-ын гишүүд, Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Б.Энхсүх айлчлалын үр дүнгийн талаар байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Британийн Парламентын Нийтийн танхимын дарга Монголын парламентын ардчиллыг өндрөөр үнэллээ -Британийн Парламентын хүрээнд Монгол Улсын ардчиллыг өндрөөр үнэлж байна. Хоёр том гүрний дунд байгаа далайд гарцгүй орон ч гэлээ маш богино хугацаанд ардчиллыг баталгаажуулж, бэхжүүлж чадлаа гэж дүгнэж байна. Их Британийн хувьд ардчилал 1000 жилийн түүхтэй. Монгол Улс ардчиллыг богино хугацаанд бэхжүүлэхдээ парламентын ардчилал, парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоогоор Азидаа төдийгүй, дэлхийд дээгүүрт бичигдэхээр хэмжээнд…

Дэлгэрэнгүй

Улаанбаатар хотын хэмжээнд хаврын их цэвэрлэгээ маргааш эхлэх талаар Хотын захирагчийн Ажлын  албанаас мэдэгдлээ. Их хот маань жилийн жилд л хур хогноосоо салдаг. Хэсэг хугацааны дараа буцаад л хогоор дүүрдэг. Дахиад л их цэвэрлэгээ… Хамгийн гол нь хотын иргэдийн сэтгэлгээг өөрчлөх чиглэлээр томоохон ажил зохиомоор байна. Нийгэмшээгүй, суурин соёл иргэншлийн дүрмийн талаар А ч мэдэхгүй хүмүүс хаа тааралдсан газраа хог хаяж, орчноо бохирлон бузарлаж байгааг засаж залруулахын тулд нөлөөллийн ажил хийхээс гадна торгууль оноох нь зөв. Уг нь олон нийтийн газар нус цэр, хогоо хаяхыг хориглосон журам байдаг юм билээ. Даанч хэрэгжихгүй юм. Энэ дүрэм журмаа сайтар сурталчилж, хариуцлага тооцдог…

Дэлгэрэнгүй

Цаг наашилж байна. Урин дулааны улирал ойртоод ирэхээр явган алхах хүмүүс эрс олширдог. Гэхдээ сүүлийн жилүүдэд нийслэлчүүд тайван, тааваараа алхах боломжгүй болсон. Учир нь явган хүний зам цахилгаан дугуй, гинжит дугуй, скүүтэр, мопед зэрэг эрсдэлтэй тээврийн хэрэгсэлүүдэд эзлэгдсэн болохоор тэр. Хотын гудамж ялангуяа хүүхэд, хөгшдөд үнэхээр халтай орчин болж хувирсан. Араасаа мөргүүлж хүнд, хөнгөн гэмтэх, тэр ч бүү хэл амь насаа алдсан тохиолдол гарсан шүү дээ. 2024 онд л гэхэд скүүтэр, суррон, дугуй, мопедноос бол 600 орчим хүн гэмтэж бэртэн хөдөлмөрийн чадвараа алдаж, гурвын гурван хүн амь насаа алдсаныг Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс анхааруулсан нь анхаарах ёстой хурц асуудал…

Дэлгэрэнгүй

Цагаан ордны тэргүүн Дональд Трамп АНУ-ын Боловсролын яамыг татан буулгах ажлыг эхлүүлэх тухай зарлигт пүрэв гарагт гарын үсэг зуржээ. Тэрбээр хэлэхдээ, боловсролын байгууллагыг татан буулгах шийдвэрийг эртнээс бэлтгэсэн, “энэ бол зөв шийдвэр гэдгийг бүгд мэдэж байгаа, Ардчилсан намынхан ч мэдэж байгаа” гэжээ. Боловсролын яам байгуулагдсанаас хойш 45 жил өнгөрсөн боловч, АНУ дэлхийн бусад улс оронтой харьцуулахад илүү их хөрөнгийг нэг оюутанд зарцуулж байгаа боловч боловсролын амжилтаараа бид жагсаалтын сүүл хэсэгт явж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч хэлсэн байна. Д.Трампын эл шийдвэрт Боловсролын яамны ажилтнуудын үйлдвэрчний эвлэл дургүйцлээ илэрхийлжээ. “Энэ жижиг боловч хүчирхэг байгууллагыг устгах зарлиг гаргаснаараа Д.Трамп манай боловсролын тогтолцоог сүйрүүлж,…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Оксфорд хотод ажиллав. Энэ үеэр Оксфордын их сургуулийн захирал Уильям Хейг, Газарзүй, байгаль орчны сургуулийн захирал, профессор Жайлс Вигс нар бараалхлаа. Монгол Улсын боловсролын салбарт тавьж буй зорилтууд, хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн болон цаашид хамтран ажиллах боломжтой судалгааны чиглэлийн талаар санал солилцов. Мөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Оксфордын их сургуулийн Газарзүй, байгаль орчны сургуулиас 7 дахь удаагаа зохион байгуулж буй “Говь цөлөрхөг нутагт амьдарч буй улс орнуудын иргэдийн ахуй амьдралыг судалдаг судлаачдын олон улсын бага хурал”-д оролцож байгаа монгол судлаачидтай уулзаж, тэдний судалгааны ажилтай…

Дэлгэрэнгүй

УНТЭ-ийн О.Сэргэлэн ахлагчтай Элэг шилжүүлэн суулгах багаас тархины үхэлтэй донороос эртхэн шилжүүлэн суулгах эмчилгээний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө Тэрбээр ” Өнөөдрийн байдлаар Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах баг нийт 306 хүнд элэг шилжүүлэн суулгасан бөгөөд тэдний зөвхөн 17 нь тархины үхэлтэй донороос эрхтэн авсан. Энэ нь нийт мэс заслын ердөө 5 хувийг эзэлж байна. Дэлхийн Эрүүлийн Байгууллага (ДЭМБ)-аас амьд донороос эрхтэн авахын оронд амьгүй донороос шилжүүлэн суулгахыг дэмждэг. Гэвч монголчуудын сэтгэлгээ, соёлын онцлог зэргээс шалтгаалан амьгүй донорын олдоц тун бага байна. 2018 онд амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг дэмжих зорилгоор тусгай алба байгуулагдсан. Эрүүл Мэндийн…

Дэлгэрэнгүй