Өнөөдөр 15:58 цаг. Баянгол зочид буудлын гарцан дээр ногоон гэрэл асч хүмүүс гарч эхэлтэл эмэгтэй жолоочтой мини жип хар хурдаараа ороод ирэв. Хүмүүс хүүе хайя болоод явчихлаа. Нэг залууг золтой л мөргөчихсөнгүй. Хэрвээ хүүхэд гүйсэн бол маш эмгэнэлтэй явдал болох байв.
Цагдаа замын хөдөлгөөнийг зохицуулж байхад үл тоодог хүмүүс, цагдаагүй үед яаж дураараа авирладаг нь дэндүү тодорхой. Амьд явах баталгаа алга болжээ! Ер нь шөнө оройн цагаар гэрлэн дохион дээр зогсдоггүй этгээдүүд мөн л олон хүний аминд заналхийлж байна даа. Урсгал сөрдөг, хурд хэтрүүлдэг хэрэг зөрчил ч буурахгүй нь!
Д.Дорж
5 сэтгэгдэл
8yuwei
s6tode
bhrija
pxybvk
kkycwj