Зохиогч: Admin

АН-ын ҮБХ-ны дуулиан шуугиан дуусаагүй л байна. Шок…Тэд 15 дэд даргатай болж, дэлхийд байхгүй нам болсноо зарласан юм. АН-ын лидерүүдийн энэ яриа тохироонд олон нийт гайхаж цочирдов. АН-ын гишүүдийн олонх нь эгдүүцэж, дургүйцэж байх шиг байна. Яагаад гэхээр түүхэн 23 жилийнхээ хугацаанд ажилласан бүх дэд дарга нарынх нь тоо Лу.Гантөмөрийн дэд дарга нарынхтай дүйцэхээр байгаа юм. Энэ амжилтаар Гиннест бүртгэж, өргөмжлөл хүртээдэг бол манай АН лавтай авахаар болов. АН яагаад ийм шийдэл гаргасныг ухаад сураглаад явах нээ, сонин сонин зүйлүүд сонсогдож байна. Юуны өмнө С.Баярцогтыг намын удирдлагад гаргаж ирэхийн тулд “15 дэд дарга” акцыг сэджээ. Энэ ухаалаг төсөл нь амжилттай…

Дэлгэрэнгүй

Автобусанд хянагч эмэгтэй жолоочийн кабины дэргэд зогсоно. Уг нь зорчигчдод шаардлага тавьж, картыг нь даруулах үүрэгтэй хүн шүү дээ. Гэтэл хүмүүсийн нүдэн дээр хоёр гурван хүнээс бэлэн мөнгө аваад жолоочид дамжуулах юм. Дараа нь тэр хянагч эмэгтэйг троллейбус бариад явж байгааг харлаа. Мөн л бэлэн мөнгө авна. Бүр цайчихсан хариулт мөнгийг нь өгч байх юм. Нэг үеэ бодвол автобусны жолоочоор ажиллах сонирхолтой залуусын тоо нэмэгдсэн гэдэг. Доод тал нь 1500.000 цалин авна. Дээр нь зорчигчдоос байнга бэлэн мөнгө авч амташсан учраас тэр л дээ. Өдөрт 100.000 төгрөг халааслаад буух тохиолдол их байдаг гэнэ. Хүмүүсээс мөнгө  авахын тулд картаа дар гэж…

Дэлгэрэнгүй

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор томоохон зах, худалдааны төвүүдийн тухайн долоо хоногийн амралтын өдрийг есдүгээр сарын 1-нд шилжүүллээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны наймдугаар сарын 30-нд болж 30 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулж, хэрэглээнд үе шаттай нэвтрүүлнэ Сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах, технологийн шинэчлэл хийх талаар хийсэн судалгаа, шинжилгээ, тооцооллын талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн технологийн шинэчлэл хийх, шахмал түлшний чанарыг олон улсын стандартын түвшинд хүргэх, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулахыг Эрчим хүчний сайдад даалгалаа. Сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах зорилгоор 2023 оны 2-4 дүгээр сард “Тавантолгой түлш” ХХК болон төр, хувийн хэвшлийн лабораториудад  хагас коксоор шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрлэлийн туршилт, галлагаа болон…

Дэлгэрэнгүй

БНСУ-ын Тэнгисийн цэргийн хүчин, Японы Өөрийгөө хамгаалах хүчний тэнгисийн цэргийн хүчин, АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин Солонгосын хойгийн өмнөд хэсэг дэх олон улсын усан орон зайд пуужингаас хамгаалах хамтарсан сургуулилалт хийлээ. Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, мягмар гарагт болсон сургуулилалтад оролцогчид Умард Солонгосын тал пуужин харвасан тохиолдолд баллистик пуужинг ажиглах, мэдээлэл солилцох ажиллагааг явуулсан байна. Тус яамнаас нийтэлсэн гэрэл зурагт,  улс тус бүрийг төлөөлөн “Aegis” системээр тоноглогдсон 3 байлдааны хөлөг онгоц зэрэгцэн явж буйг харуулжээ. Өнгөрсөн долоо хоногт цэргийн хиймэл дагуул хөөргөх оролдлого хийсэн Умард Солонгосын зүгээс учирч болзошгүй аюул занал өсөн нэмэгдэж буйн хариуд энэ удаагийн хээрийг сургуулийг зохион байгуулсан гэж…

Дэлгэрэнгүй

Энэ гавьяат цолны учрыг төр олж шийдэж өгөхгүй бол хэцүүдлээ. Энэ түүхийг анхлан сонсоод чихэндээ итгэж чадахгүй байв. Дараа нь хэд хэдэн нөхрийн ярихыг сонсоод гутрах, сэтгэлээр унах байдалд оров. Над мэтийн шударга хөдөлмөрөө төрдөө үнэлүүлээд гавьяат цолонд хүрсэн монголын мянга мянган шударга иргэнийг доромжилж, хэдэн халтар төгрөгөөр худалдаад авчихдаг цол юм бол бидний хэсэг нөхөд энэ цолыг буцаан өгч, хэвлэлийн хурал зарламаар санагдчихлаа. Дээд Шүүхэд цолны үнэн зөв ба худал, шударга ба шударга бусыг ялгадаг нэгэн алба ажиллуулж давхар батламж өгдөг болмоор байна. Аймгийнхаа тэгш тоотой ойг тэмдэглүүлсэн нэг бизнесмэн хөгшин 200 саяар гавьяат боллоо гэж өөрөө ярихыг сонсоод…

Дэлгэрэнгүй

Авлигатай тэмцэх газрынхан таван жил гацсан Дарханы замын тендер шалгаруулалтыг 2022 оноос шалгаж эхэлсэн. Тус газраас Зам тээвэр хөгжлийн яаманд нэгжлэг хийж, тус замын тендертэй холбоотой хэд хэдэн албан тушаалтныг шалгаж байгаагаа мэдээлж байв. Ерөнхий сайдаас үүрэг болгосны дагуу Дарханы замын тендер сонгон шалгаруулалтад оролцсон эрх бүхий албан тушаалтнуудыг шалгасан бөгөөд тэр дунд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, тус яамны дарга Х.Оргил-Эрдэнэ нарыг шалгаж эхэлсэн юм. Тэгвэл сайд асан Б.Энх-Амгалан нарын хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Түүнийг Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр шалгажээ. Дарханы замын бүтээн байгуулалтын ажил 2017 онд эхэлсэн.…

Дэлгэрэнгүй

15 дугаар хорооллын байрын тоглоомын талбай. 13-14 насны орчим өндөр охин 7 настай болов уу гэмээр хоёр жаахан охин дээр очоод “Та нар эндээс зайл. Өөр байрныхан энд ирж болохгүй” гэж зандран хөөлөө. Нөгөө хоёр нь учраа олж ядан хэсэг бүлтгэснээ уйлсаар холдов. Одооны хүмүүсийн мөс чанар муудсан нь хүүхдүүдээр нь илэрч байгаа нь энэ. Монгол хүн уг нь айл саахалтынхаа орж гарч, аливаа ажил төрөлд нь тусалж ирсэн ховор сайхан зан заншил, уламжлалтай ард түмэн. Гэтэл 1990 оноос хойш тэр сайхан чанар хотод гэлтгүй хөдөөд ч бүдгэрч, бараг устаж эхэлсэн байна. Зөвхөн хар амиа бодсон, бусдад туслах өчүүхэн ч…

Дэлгэрэнгүй

Онцгой байдлын байгууллагаас 2023-2024 оны хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан боловсролын байгууллагын барилга байгууламжид гамшгаас хамгаалах, галын аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг энэ сарын 14-31-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Хяналт шалгалтад улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын барилга байгууламжийг хамруулж байгаа юм. Эдгээр боловсролын байгууллагад алба хаагчид гамшгаас хамгаалах болон галын аюулгүйн норм нормативын баримт бичгийн шаардлага, болзошгүй эрсдэлээс урьчдилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцан, гал түймэр гарч болзошгүй эрсдэлээс сэргийлэх мэргэжил, аргазүйн зөвлөгөөг өгч ажиллаж байна. /Онцгой байдлын ерөнхий газар/

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар өнөөдөр (2023.08.28) Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Цай Вэньруйг бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Элчин сайд Цай Вэньруй уулзалтын эхэнд манай хоёр улсын өндөр дээд хэмжээний айлчлалын давтамж сүүлийн жилүүдэд хадгалагдаж, хоёр улсын парламентын хоорондын харилцаа тогтвортой хөгжиж буйг онцлон тэмдэглэв. Цаашид БНХАУ, Монгол Улс хоорондын найрамдалт харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, өндөр дээд хэмжээний айлчлалын давтамжийг хадгалах талаар хичээн ажиллах болно гэдгээ илэрхийллээ. Улсын Их Хурлын  дэд дарга Л.Мөнхбаатар, Элчин сайд Цай Вэньруйг Монгол Улсад ажиллах хугацаанд Монгол Улс, БНХАУ-ын хороонд байгуулсан Иж…

Дэлгэрэнгүй