Испанийн өмнөд болон зүүн бүс нутгуудад энэ долоо хоногт хэдхэн цагийн дотор нэг жилийн хуртай тэнцэх бороо орсны дараа сүүлийн хэдэн арван жилд тохиолдож байгаагүй хүчтэй үерийн гамшиг нүүрлэээд байна.
Испанийн Нутаг дэвсгэрийн бодлогын асуудал эрхэлсэн сайд Ангел Виктор Торрес пүрэв гарагт хийсэн мэдээлэлдээ “Шуурга мягмар гарагт эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар дор хаяж 158 хүн амиа алдсаны 155 нь Валенсиа мужид болсон. Олон арван хүн сураггүй алга болсон байна. Энэхүү шуурганы улмаас хот суурин, замууд үерт автаж, гол мөрөн урсаж, олон мянган хүн цахилгаан, усгүй болсон” хэмээн онцолсон юм.
Тэрбээр “Сураггүй алга болсон олон арван хүн бий. Бид энэ тоог баталгаажуулж чадахгүй байна. Гэхдээ хоног хугацаа өнгөрөх тусам тэднийг амьд олох найдваргүй болох нь тодорхой байна” гэж Торрес нэмж хэлэв. Валенси хотод сүүлийн 28 жилд ороогүй их хур тунадас буусан юм.
Онцгой байдлын ажилтнууд байшингийн улмаас барилгын хонгилд гацсан хүмүүсийг аврахаар тэмцсээр байгаа бөгөөд цогцсыг гаргаж, хог хаягдлыг цэвэрлэх ажиллагаа үргэлжилж байна гэж CNN мэдээллээ.