“Дусал цус-Дүүрэн амьдрал” аян өнөөдөр СУИС-иар үргэлжиллээ. ЦССҮТ-ийн явуулын баг СУИС-ийн хичээлийн хоёрдугаар байранд очиж цус цуглуулсан юм. Цусаа өгөхийн ач холбогдлын талаар аль хэдийнэ мэдлэг, мэдээлэлтэй болсон оюутнууд олноороо дугаарлан зогсоно. Намайг очих үед график дизайнер, зураач, сэтгүүлчийн ангийн оюутнууд өгч байв.
СУИС-ийн эмч Д.Цэцгээ “Цусаа өгөх нь нэгдүгээрт, эрдэнэт хүний амь насыг авардаг хүмүүнлэгийн үйлс юм. Хоёрдугаарт, тухайн донор хүний бие физиологид сайнаар нөлөөлдөг. Өнөөдөр манай оюутнууд маш идэвхтэйгээр цусаа хандивлаж байгааг харахад сэтгэл өндөр байна. Би СУИС-д тав дахь жилдээ эмчээр ажиллаж байна. Өмнө нь Барилгын коллежид эмч байхдаа олон оюутан залуусыг цусаа бэлэглэх ариун үйлсийн эгнээнд элсүүлж байлаа. Тухайн үед манай хоёр ч багш Хүндэт донор болсон” гэлээ. Тэрбээр оюутан байхдаа цусаа өгдөг байсан аж. Ээж нь донор байсан болохоор залгамжлах ёстой гэж бодсон гэнэ.
СУИС-ийн оюутан залуустаа Монголын урлагийн тэнгэрт гялалзах одод болоорой хэмээн хүсэн ерөөе. Мөн ирээдүйн шилдэг дизайнер, сэтгүүлч, зураачиддаа баярлалаа.
Д.Лхагва


2 сэтгэгдэл
Only a smiling visitant here to share the love (:, btw great design and style. “Competition is a painful thing, but it produces great results.” by Jerry Flint.
Este site é realmente fascinate. Sempre que acesso eu encontro coisas diferentes Você também vai querer acessar o nosso site e saber mais detalhes! informaçõesexclusivas. Venha saber mais agora! 🙂