Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн Одесс хот руу дайрсан Оросын агаарын довтолгоог шөнөжин эсэргүүцсэн байна. Довтолгооны үр дагаварт супермаркетийн гурван ажилтан шархадсан гэж Украины Агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн Даваа гарагт Telegram хуудсандаа мэдээлжээ.
Оросын армийн хөөргөсөн 8 пуужин, 15 дроныг сөнөөсөн гэж Украины талын мэдэгдэлд дурджээ.
“Одесса хотын төв рүү харвасан пуужингийн улмаас нэг боловсролын байгууллагын дотуур байр, супермаркет өртсөн” бөгөөд гал сөнөөгчид хоёр барилгад гарсан галыг унтраахаар ажиллаж байна гэж нэмж дурдсан байна гэж CNN мэдээлэв.