Ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн хөтөлбөрт уран зохиолын хичээлийн эзлэх цагийг нэммээр байна! “Ном бол амьдралтай тэнцүү багш. Зөв амьдрах, хүн шиг хүн болгох багш юм” гэж Д.Урианхай зүгээр ч нэг хэлээгүй. “Номоор гэгээрээгүй оюун ухаан харанхуй нүхтэй адил” гэж Белинскийн яг онож хэлсэн үг бий. Сошиалын бохир орчинд ухаан санаагаа бузарлаж байснаас ном уншиж, танин мэдэхгүй, гоо зүй, ёс зүйн мэдлэгээ тэлмээр байна. Амьдралыг өөр нүдээр харж сурах хэрэгтэй болжээ.
Гар утсанд донтсон өнөөгийн хүүхэд, залуус юунаас гэгээрэл олж авах вэ? Фейсбүүкийн хяналтгүй мэдээллийн урсгал дотор ухаарал хайрлахаар үнэ цэнэтэй мэдээлэл ховор шүү дээ.
Д.Лхагва