Зохиогч: Admin

Нэрт зохиолч, яруу найрагч Д.Урианхай гуайтай ярилцлаа.  -Хүний амьдралыг бодоод байхаар бүр толгой эргэж гүйцэх юм. Утгатай ч юм шиг, утгагүй ч юм шиг. Заримдаа бодоход зөв зүйл хийгээд зөв ч амьдраад байгаа юм шиг, заримдаа буруу юм хийгээд буруу ч амьдраад байгаа юм шиг. Ялангуяа, өнөө үед! Амьдралын өртөг өндөр, үнийн дарамт, улстөр, эдийн засгийн хямрал, нийгмийн харилцааны хэлбэлзэл, гэмт хэрэг гээд урьдчилж харах боломжгүй үзэгдлүүдээр дүүрчихсэн ахуй нөхцөлд залуучуудын бодол, ойлголт, хүмүүжил тогтвортой төлөвшиж өгөхгүй их савалгаатай байх шиг. Та өнөөгийн бидний, ер нь хүний амьдралын талаар янз бүрийн зүйл боддог, янз бүрийн л утга агуулгатай санаа, эргэцүүлэлтэй…

Дэлгэрэнгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны наймдугаар сарын 23-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төрийн өмчийн зургаан их сургуулийн харьяа ахлах сургуулийг Улаанбаатар болон орон нутаг дахь салбар сургуулиудад түшиглэн шинэчлэн байгуулна Ерөнхий боловсролын ахлах сургуулийг тодорхой чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх, их сургуулийн харьяа ахлах сургуулийн статусыг тодорхой болгох, өөрчлөн зохион байгуулах, сургуулийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор  Төрийн өмчийн зарим их сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа. Тус тогтоолоор төрийн өмчийн зургаан их сургуулийн харьяа ахлах сургуулийг Улаанбаатар хот болон орон нутагт байгаа салбар сургуулиудад түшиглэн шинэчлэн зохион байгуулж, цогц арга…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалтын сүлжээг хөгжүүлж, өвөл, зуны хүлэмжийн болон зоорийн аж ахуйг хөгжүүлэн хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос хангах зорилтыг  хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд Улаанбаатар хотын ерөнхий менежерийн А/194 дүгээр тушаалаар нийслэлийн хэмжээнд 31 байршилд “Алтан намар 2023” хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг  зохион байгуулж байна. Хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг наймдугаар сарын 2-ноос арваннэгдүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулах юм. УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

Дэлгэрэнгүй

Сүүлийн дөрвөн өдрийн турш түймэрт нэрвэгдээд буй Грекийн хойд нутгийн ойгоос 18 хүний цогцос олдсон тухай тус улсын Гал түймэртэй тэмцэх алба мэдэгдлээ. Амиа алдсан хүмүүс цагаачид байсан байж магадгүй гэж хэвлэлүүд мэдээлж байна. “Дадиа” ойн ойролцоох хэргийн газар руу шинжээч, мөрдөн байцаалтын багийг илгээжээ. Туркийн хилээс холгүй орших Грекийн зүүн хойд нутгийн Еврос муж түймэрт өртөөд байгаа юм. Улмаар Александруполис хотын нэгэн эмнэлгийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болжээ. Боомт дээр гатлага онгоцонд суусан хүмүүсийн дунд нярай хүүхдүүд болон эрчимт эмчилгээний тасгийн өвчтөнүүд байжээ. Грекийн хэд хэдэн бүс нутагт түймэр ассаар байгаа бөгөөд хүчтэй салхилж, мягмар гарагт хэд хэдэн газарт агаарын температур 40 хэмээс давж халснаар улам газар авсан байна. Александруполисын хойд хэсэгт орших “Дадиа” үндэсний цэцэрлэгт…

Дэлгэрэнгүй

8-р сарын 22-нд Баянхонгор аймагт болсон “Хөх Монголын хөх туг” чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МоАХ-ы дарга Х.Баттулга үг хэлжээ. Энэ үеэрээ тэрээр “Бидний газрын доорхи баялгийг авахын тулд бидний газар нутгийн эзэн биш болгож байна. Энд нам хамаагүй. Нам дамнасан санхүүжүүлдэг баялгийн эзэд. Өнөөдөр биднийг намаар нь талцуулж, хооронд нь зодолдуулж байгаа, үзэн ядуулж байгаа. Тэр муу МАН-ын тэр, энэ муу АН-ын тэр гэх мэтээр. Гэтэл ердийн малчин хүнд нам ямар хамаа байна аа! Бид нар яагаад 33 жил нам нам гэж талцсаныхаа хариуг ядуу гэдэг шийтгэлээр авч байгаа юм. Өнөөдрийн “Хөх Монголын хөх туг” гэдэг маань…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 346 дугаар тогтоол “Төрөөс олгох санхүүгийн дэмжлэг, тэтгэлгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” хавсралт №3 “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам” Санхүүгийн дэмжлэгт хамрагдах суралцагчид: №2 Өмчийн бүх хэлбэрийн сургалтын байгууллагад сувилагч мэргэжлээр суралцагч Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцагч Монголын сайхан бичигтэн” уралдааны эхний гурван байрт шалгарсан суралцагч Төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр суралцагч Аймгийн төв хүртэл 500 км болон түүнээс хол байршилтай сургалтын байгууллагад суралцагч МУЗГ-ын тогтоол: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16531721718341…

Дэлгэрэнгүй

Хөвсгөл цэнгэг устай нуур. Машин тэрэг живээд байвал ус нь бохирдож, улмаар загас жараахай нь үхэж үрэгдэж, бүр цаашилбал далай ээж маань “гүн хордлогонд” орох эрсдэлтэй. “Цаг агаар зөөлөрч байна. Мөсөн дээгүүр тээвэр хийх, зорчихыг  хориглоно”  гэж анхааруулсаар байхад дураараа давхиж машин тэргээ живүүлж, өөрсдөө арай гэж амь гарсан тохиолдол олон бий. Одоогоос хоёр жилийн өмнө цагаан сарын дараа Хөвсгөлийн Хатгалд Мөсний баяр боллоо. Машинтай явахыг хориглосон тууз татчихсан газар руу автобус давхиж ороод ар талын дугуйгаараа цөмөрсөн тохиолдол гарсан. Жолоочийн хэнэггүй, хариуцлагагүйгээс иймэрхүү тохиолдол удаа дараа гарсан, гарсаар байгаа. Тийм учир мөсөн дээгүүр зорчихгүй байлгах, хэрэв зөрчвөл хариуцлага хүлээлгэдэг…

Дэлгэрэнгүй

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампад холбогдох сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэх хэргийг хянан шалгаж буй Жоржиа муж улсын шүүгч Трампаар 200 мянган ам.долларын барьцаа төлүүлэх шийдвэр гаргажээ. Ингэснээр Д.Трамп болон түүнтэй хамт шүүхэд дуудагдаж буй 18 хүн баасан гаргийн үд гэхэд Атланта хотын шүүхэд өөрийн биеэр очих шаардлагатай болж байна. Барьцааны бичигт дурдсанаар, Д.Трамп гэрчүүдийг заналхийлэх, айлган сүрдүүлэх оролдлого хийгээгүй тохиолдолд шүүх хурал хүртэл чөлөөтэй байх боломжтой. Д.Трампын хувьд, хууль бус үйл ажиллагаа явуулсан, худал мэдүүлэг өгсөн зэрэг өөрийг нь буруутгаж буй 13 хэргийг үгүйсгэж байгаа юм. “Шүүгдэгч нь эл хэрэгт холбоотой бусад шүүгдэгч, гэрч болох хэн нэгнийг айлган сүрдүүлэх, шударга ёсыг…

Дэлгэрэнгүй

Сошиал ертөнц буюу ФБ гээч юм хүн төрөлхтний ахуйд хүч түрэн орж ирснээс хойш монголчууд чухам л хүнээ байж байна даа. Уг нь цахим технологи гэдэг нь мэдээлэл солилцох, сайн сайхныг түгээх суваг юм шүү дээ. Харамсалтай нь ерөнхий дүр зургаараа бусдыг үгүйсгэх, харлуулах, гүтгэх, өөлж муулчлах, хийсэн бүтээснийг нь баллуурдах, зохион байгуулалттайгаар дэвслэх, мууг нь үздэг бохир намаг болж хувирсан байна. Ёс бус үг хэллэг ч газар авлаа. Монголын ирээдүй болсон хүүхэд залуус ийм орчинд ямар хүмүүжил авч, хэн болох вэ?! Монголчууд хүний мууд дурлахаас хамгийн их цээрлэж ирсэн түүхтэй. Одоо тэрхүү сайхан чанар ФБ гэгчийг дагаад устах төлөвтэй.…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний уламжлалт уулзалтаа Сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөлтэй хийлээ. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд “Шинэ сэргэлт” илтгэлээ танилцуулж, оролцогчид саналаа хэлэв. “Кинг Таур” хотхоны СӨХ-ны дарга Ж.Отгонбаяр: “Сууц өмчлөгчдийн холбоонуудыг хөрөнгийн менежментийн компани болгож өөрчилмөөр байна. Улаанбаатар хотод 100 хувь төлөлттэй СӨХ алга. Хүмүүсийн хандлагыг өөрчилмөөр байна. СӨХ-нууд хүний нөөцийн хомсдолд орсон байна.” “Хангарьд” СӨХ-ны дарга н.Жаргал: “Яармагийн Арцатын аманд улсын сургууль, цэцэрлэг алга. Орон сууцнууд төлөвлөлтгүй баригдаж байна. Барилгыг баригдаж дуусаагүй байхад улсын комисс хүлээн авч байна. Улсын комисс орон сууцыг хүлээж авахад хөндлөнгийн хяналтаар иргэдийн төлөөллийг оруулдаг болмоор байна.” “Оч” СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Энх-Оюун: “Улаанбаатар…

Дэлгэрэнгүй