Монгол бөхийн хөгжлийг дэмжих, залгамж үеийг бэлтгэх, хүүхэд багачуудын авьяас чадварыг нээн, бие бялдрыг нь хөгжүүлэх зорилгоор Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын Үндэсний бөхийн холбоо, Монголын Хүүхдийн ордон хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Энэ хүрээнд Монголын Хүүхдийн ордны үндэсний бөхийн дугуйлан Бөхийн өргөөний их танхим болон Биеийн тамир, спортын улсын хороонд хичээллэх болж байгаа юм.
Анх 1958 онд Монголын Пионер сурагчдын ордон үүсэн байгуулагдсан үеэс Монголын үндэсний бөх, чөлөөт бөхийн спортын сургалт хичээллэж эхэлжээ.
МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДОН НӨТБ