Хүний нийгэм үүссэн цагаас хойш нийгмийн харилцааг зохицуулах өчнөөн олон хууль дүрэм гарчээ. Гэхдээ ХҮН ЁС, ХҮНЛЭГ ЧАНАР гэдэг механикаар хуульчлах боломжгүй ухаант хүнтэй хамт үүссэн оршихуйн хүчин зүйлийг хүн төрөлхтөн өөрсдөө устгах эхлэл хэдийнээ тавигдсаныг ойлгож ухаарах цаг иржээ.
Хүн төрөлхтнийг робот устгахгүй нь ойлгомжтой. Харин ухаан мэдрэлгүй шунан дурлаж, хамаг оюун санаа, бүхий л цаг хугацаагаа хайр найргүй зориулах болсон фейсбүүк, твиттерийн пост, мэдээллийн сайтуудын сэтгэгдлүүд нь хүний мөн чанарт заналхийлж, өрөвдөх хайрлах, харьцуулж, эргэцүүлж бодох шинж чанарыг устгаж эхэллээ. Олон нийтийн сүлжээгээр бусдыг ялладаг, мууг нь үздэг олдмол вирус-шинэ араатанлаг үзэгдэл үүний хамгийн тод илрэл! Сошиалчид бусдыг шүүхгүй, бас яллах эрхгүй!
Д.Лхагва