Жо Байдены засаг захиргааны үед томилогдсон бүх прокурорыг халахыг Хууль зүйн яаманд үүрэг болгосон гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. “Сүүлийн дөрвөн жилд Хууль зүйн яам урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр улстөржсөн. Тиймээс би “Байдены эрин үеийн” прокуроруудыг ажлаас нь халахыг үүрэг болгосон” гэж Д.Трамп мягмар гарагт “Truth Social” нийгмийн сүлжээнд бичсэн байна. “Хууль зүйн яаманд яаралтай эмх журам тогтоож, энэ байгууллагад итгэх Америкийн иргэдийн итгэлийг сэргээх ёстой. Америкийн алтан эрин үед шударга тогтолцоо бий болох ёстой. Шударга ёсыг тогтоох үйл явц өнөөдрөөс эхэлж байна” хэмээн Д.Трамп онцолжээ гэж TASS агентлаг мэдээлснийг МОНЦАМЭ уламжиллаа.
Зохиогч: Admin
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, М.Мандхай нарын хамт Завхан аймгийн Нөмрөг, Тосонцэнгэл суманд ажиллав. Намрын ээлжит чуулган завсарласан энэ үеэр Улсын Их Хурлын дарга, гишүүд парламентаас хэрэгжүүлж буй эрх зүйн шинэчлэлийг танилцуулж, баруун бүсийн хөгжлийн цогц төлөвлөгөөнд туссан онцлох ажлуудаас иргэд, олон нийтэд хүргэлээ. Говь-Алтай, Ховд, Увс, Завхан аймгийн нийт 35 суманд ажиллаж орон нутагт тулгамдсан асуудал, хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцахын зэрэгцээ иргэдийн саналд тулгуурлан ирэх жилүүдэд төсвийн хөрөнгө оруулалтыг эрэмбэлэхэд анхаарч ажиллаж байна. Нийгмийн салбар бүрийн төлөөллөөс бүрдсэн 126 гишүүнтэй парламент “Гурван төгөлдөршил” бодлогынхоо хүрээнд хүний эрхийг хангасан, цаг үеийн шаардлагад нийцэхүйц, иж…
Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах авто засварын гадна тээврийн хэрэгслээ байрлуулж, түлхүүрээ дотор нь үлдээж орхисныг Т гэгч нь хулгайлан авч зугтсан үйлдлийг шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоон тээврийн хэрэгслийг хохирогчид хүлээлгэн өглөө. Иймд иргэд та бүхэн өөрийн автомашинаа хяналттай газар, аюулгүй бүсэд байрлуулах, авто засварын болон угаалгын газраар үйлчлүүлэхдээ түлхүүрээ дотор нь орхиж үлдээхгүй байх, цонх, хаалгаа онгорхой орхихгүй байхыг анхааруулж байна. /Цагдаагийн ерөнхий газар/
Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж УБЗАА-наас нийтдээ арван аж ахуй нэгжийн 10 мянган тонн нөөцөлсөн махыг бэлтгэж, нийлүүлнэ. Нийт махны 40 хувь нь үхрийн мах, 60 хувь нь хонины мах юм. Энэ жил нөөцийн махыг үйлдвэрийн аргаар бэлтгэж, 2.5-3 кг байхаар савласан бөгөөд үхрийн ястай мах 13800 төгрөг, хонины ястай махыг 11800 төгрөгөөр худалдаалж байна. Нөөцийг махыг энэ сарын 7-ны өдрөөс 117 дэлгүүрээр худалдаалж эхэлсэн бол өнөөдрийн байдлаар 446 хүнсний дэлгүүрээр худалдаалж байна. Түүнчлэн нийслэлийн болон орон нутгийн нөөцийн махны сонгон шалгаруулалтад тэнцсэн арван аж ахуйн нэгжийн үйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах, нөөц, агуулахын стандарт, эрүүл ахуйн байдал зэрэгт хяналт шалгалт…
Ааваараа бол би Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат. Өнгөрөгч зун сумын маань түүхт 100 жилийн ой тохиож билээ. Миний эцэг өвгөд, эмээ, өвөө, аавын маань амьдрал түүх энэ 100 жилтэй яах аргагүй холбогддог учир нутгаа байнга санан дурсаж, сүсэглэж явдаг юм. …1983 он. Зуны амралт дөхөж байлаа. Аав, ээж хоёр “Хүүгээ явуулчихая. Төвд шигдэж байснаас тэр нь дээр. Борогшиж ажил сураг” гэж битүүхэн ярилцахыг сонсоод намайг хөдөлмөр зусланд явуулах нь дээ гэж бодлоо. Тэр үед би хоёрдугаар ангид байсан юм. Амралт ч эхэллээ. Нэг өдөр өндөр ачаатай том машин гэрийн гадаа ирж зогсов. Ингээд л аймгийн төвийн албан хаагчийн том…
Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын асуудал өнгөрсөн 2024 оны сүүлч хавиас эхлээд Монголд улс төрийн “дайн” дэгдээх шахсан. Тэгвэл энэ сарын 14-нд Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын гишүүд “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурав. Ингэснээр Монголын улс төрийн хэдэн сар доргиосон энэ төслийн эргэн тойрон дахь эргэлзээ, тээнэгэлзэл, элдвийн хэл аманд лав гадаад талдаа “цэг” тавьчих шиг боллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа “Хоёр улсын Засгийн газар аливаа гуравдагч талыг оролцуулахгүйгээр гэрээ хийх боломж 2004 онд ч байсан. Энэ гэрээ…
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст хүйтэн, салхитай байна. Энэ сарын 18, 19-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 20-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам /ГБХНХЯ/ болон Монголын ахмадын холбоо /МАхХ/-ны хооронд төрийн зарим чиг үүргийг төлөөлөн гүйцэтгэх, хамтран ажиллах гэрээнд ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан, МАхХ-ны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар нар өнөөдөр гарын үсэг зурлаа. 2025 онд хэрэгжих гэрээнд Ахмад настны тухай холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг хамтран боловсруулах, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд ахмадын байгууллагын төлөөллийг оролцуулах, Ахмадын тухай хуульд заасан ахмадын үйлчилгээг гэрээний үндсэн дээр ахмадын байгууллагаар гүйцэтгүүлж, зардлыг санхүүжүүлэх, мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, дадлага туршлагатай ахмад настныг зөвлөх үйлчилгээнд зуучлах чиглэлээр хамтарч ажиллах зэрэг томоохон арга хэмжээнүүд тусгагджээ. Гэрээг үзэглэх үеэр сайд Л.Энх-Амгалан энэхүү хууль зөвхөн ахмад…
Монголчуудын өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалт баяр цагаан сар менингококкт халдварын дэгдэлтийн оргил үе буюу гуравдугаар сард тохиож байна. Тиймээс баярын өдрүүдийг тэмдэглэхдээ олон хүн цугларсан газарт бага насны хүүхдийг дагуулж явахгүй байх, золгохдоо бага насны хүүхдийг үнсэхгүй байх, амны хаалт зүүж, гараа халдваргүйтгэх, ам, хоолойг давс, нимбэг, сармисны уусмалаар ээлжлэн зайлах, гэр орондоо агаар сэлгэхийг мэргэжилтнүүд зөвлөлөө. Учир нь менингококкт халдварыг үүсгэгч нянгийн үржих таатай температур нь 36-37 хэмийн дулаан, чийгтэй орчин бөгөөд өвчилсөн хүн, хамар, залгиурын үрэвсэлтэй хүн, нян тээгчээс агаар дуслын замаар тархдаг байна. Судалгаанаас үзвэл манай улсад менингококкт халдвараар өвчилсөн хүмүүсийн 84 хувь нь 14 хүртэлх насны…
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гавьяат тамирчин Э.Цэндбаатар болон мэргэжлийн боксын шилдэг тамирчдыг хүлээн авч уулзлаа. Олон улсын мэргэжлийн боксын дөрвөн гол холбооны нэг болох Дэлхийн боксын холбооны (WBA) Төв Азийн аваргын бүсийн төлөөх тэмцээнд гавьяат тамирчин Э.Цэндбаатар Мексикийн тамирчин Педро Родригезийг ялж, аваргын зургаадахь бүсээ зүүсэн юм. Энэ тэмцээнд мөн гавьяат тамирчин Н.Төгсцогт болон манай таван боксчин дэлхийн чансаа дээгүүр тамирчидтай өрсөлдөж ялалт байгуулсан. Бүх өрсөлдөгчөө ялж, монгол хүний тэсвэр хатуужил, ид хавыг гайхуулан, бэрхшээлийг давж, зорьсондоо хүрч чаддагийг харуулсан тамирчдад Ерөнхийлөгч баяр хүргэж, спортын улам өндөр амжилт хүсэн ерөөлөө. Э.Цэндбаатар энэ удаа ялснаар тавдугаар сард Лос Анжелес хотноо…