Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 1, гал түймрийн 36 дуудлага бүртгэгдлээ. Алба хаагчид 175 иргэний аюулгүй байдлыг ханган, 3 тэрбум 470 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллав.
Гал түймрийн дуудлага БГД-7, БЗД-8, СБД-2, СХД-12, НД-2, ХУД-4, ЧД-1 бүртгэгдсэн байна.
Гал түймрийн дуудлагыг шалтгаан нөхцлөөр авч үзвэл зонхилох хувийг яндангийн цонолт 14, ил гал 10, цахилгаан ашиглалт, угсралтын буруугаас үүдэлтэй 11, бусад 1 дуудлага ирсэн.
Пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг ханган, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг тогтмол шалгаж, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байхыг зөвлөж байна гэж НОБГ мэдээллээ.