Ааваараа бол би Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат. Өнгөрөгч зун сумын маань түүхт 100 жилийн ой тохиож билээ. Миний эцэг өвгөд, эмээ, өвөө, аавын маань амьдрал түүх энэ 100 жилтэй яах аргагүй холбогддог учир нутгаа байнга санан дурсаж, сүсэглэж явдаг юм.
…1983 он. Зуны амралт дөхөж байлаа. Аав, ээж хоёр “Хүүгээ явуулчихая. Төвд шигдэж байснаас тэр нь дээр. Борогшиж ажил сураг” гэж битүүхэн ярилцахыг сонсоод намайг хөдөлмөр зусланд явуулах нь дээ гэж бодлоо. Тэр үед би хоёрдугаар ангид байсан юм. Амралт ч эхэллээ. Нэг өдөр өндөр ачаатай том машин гэрийн гадаа ирж зогсов. Ингээд л аймгийн төвийн албан хаагчийн том хүү би Баян-Уул суманд нэгдлийн мал малладаг авга ах Ч.Дашрагчаагийнх руу гараад давхичихлаа. Тэр үед хөдөөгийн зам муу, энхэл донхол ихтэй. Унаа тэрэгний боломж ч тааруу. Айл ачсан Зил-130 машин дээр гараад суучихсан бөөн хүмүүсийн нэг нь би.
Зам гэж “там”, тэгээд ч ачаатай болохоор жолооч хаазаа гишгэж ядсаар 150 гаруйхан км газарт хонон өнжин явсан юм. Өдөр 13 цагийн үед Алтай хотоос хөдөлсөн тэрэг зам зуураа зогсож, айл амьтныхаар орж гарсаар яваад маргааш өглөөний 07 цагийн үед авгын гадаа очсоныг сайн санаж байна.
Машинаас буувал үсээ толийтол хусуулсан, тос даасан бор ааруул шиг жаалууд гүйлдэн ирээд тойроод зогсчихлоо. Гайхах мэт намайг чимээгүйхэн ажиглана. Халимаг үстэй, цайвар царайтай, цагаан цамцтай “xoт маяг”-ийн донжтой хүү сонин харагдсан биз. Хэд хоноод малчны ахуйд дасаж, бор жаалуудын эгнээнд шилжлээ, би.
Морь малнаас айна гэж үгүй. Хүүе гэхийн завгүй уяан дээр байсан морин дээр мордоод давиртал өнөөх маань огло үсрэв. Би ч хийсээд уначихав. Тийм онгироо хөөрүү пацаан байж билээ. Харин өнөө хүүхдүүдийг “Ха ха. Орос хүүхэд” хэмээн шоолон инээлдэхэд жигтэйхэн их ичиж нэрэлхсэн санагддаг.
Аймгийн төвийн зарим дэггүй хүүхдүүдийг бодвол малын захад өссөн багачууд ажилсаг, тусархуу, гэнэн цайлган, элдэв бусын хорлонтой үйлдэл гаргах нь үгүй. Би адтай сахилгагүй байсан болохоор гэрийн унь бариад өнөө хэдэн хонь, ямааг элдэн хөөвөл саахалтын түгжин толгойтой бадриун банди “Хөөе, дайсны цэргээ, яагаад байгаа юм бэ. Чамайг модоор цохивол ямар байх уу” гэж ихэд зандарч байсан нь өчигдөрхөн мэт. Ер нь малчин хүн мал, сүргээ хайрлаж, буянт мал хэмээн дээдэлж байхыг тэр үед дэргэдээс нь харж ойлгосон юмдаг. Гэтэл одоогийн зарим залуус малыг байтугай хүнийг тэжээвэр нохойноосоо дор үздэг болжээ.
…Бэр эгчийг маань Дандиа гэнэ. Үхэр, хонио саахдаа заавал гараа угаана. Бетон саваа ёс мэт байнга арчиж цэвэрлэнэ. “Суурингийн хүүхэд махсаж байгаа байх даа” гэж борц нүдээд л суух. Зуны цагт хонь гаргах нь ховор тийм л үе шүү дээ. Хааяа л борцтой шөл хийнэ. Харин намайг том хүн шиг хүндэлнэ. Монгол хүний, тэр тусмаа малчин түмний цайлган цагаан, уужуу сэтгэл тийм л өөр байсан юм даа.
…Авгынх олуулаа. Гэхдээ биднийг хүүхдүүдээсээ дутахгүй эрхлүүлнэ. Тэднийх сумын төвөөс баруун хойно 18 км-ийн зайтай Бор дэн гэдэг газарт зусдаг байлаа. Хойд голын арын дэнж дээр гэсэн үг. Одоотой харьцуулбал тухайн үеийн малчныд зайгаар ажилладаг радионоос өөр үзэж сонирхохоор зүйл байхгүй. Гар утас гэдэг зүйл зүүдэнд ч төсөөлөгддөггүй байсан үе. Бид өдөржин Хойд гол хэмээх хамгийн гүндээ хэвлийгээр татахаар нарийхан горхи дээр өнжинө. Ялаа, шумуул харин ч нэг бужигнана шүү дээ. Загатнаж хавдсан газраа тараг түрхчихээд халтайсан хэдэн юм дов толгод дамжин харайлгаж явах дүр зураг нүднээ харагдах мэт сэтгэлд тод үлджээ. Хөдөө нутгийн жаргалтай өдрүүдээс амталсан эрх танхил бага нас минь…
Хэдийгээр говийн бүсэд хамаардаг ч гэлээ авгын зусдаг нутаг орон дэнж, нуруу, толгод ихтэй, зүлэг суулгачихсан мэт нов ногоон өнгөтэй. Одоотой харьцуулбал бороо хур харьцангуй элбэгтэй болохоор аргагүй ч биз. Говийн бороо нэг шиврэхээрээ даанч сайхан. Одоо нэг тийм бороонд нүцгэн гүйх юмсан. Даанч сүүлийн хэдэн жил нутгийн маань зун гандуухан болсон доо. Байгаль дэлхийн араншин, хүний чанар ингэж өөрчлөгдөнө гэж хэн санахав дээ.
…Авга ахынх авдар дүүрэн номтой. Их халуун өдөр би гэрийн сүүдэрт гудас хаячихаад ном уншиж хэвдтэг байлаа. Малчин айлынд тийм их ном байна гэж үнэндээ зүүдлээгүй. Малтай хөөцөлдөж явдаг хүмүүс ном уншдаггүй л бодож явсан минь эндүүрэл байлаа. Авга маань “Робинзон Крузо”, “Морь унасан толгойгүй хүн”, “Шадар гурван цэрэг” зэрэг гадаадын алдартай бүтээлүүдээс гадна Д.Намдаг, С.Эрдэнэ, Ч.Лодойдамба, С.Удвал зэрэг Монголын сор зохиолчдын бүтээлүүдээс ичтэл иш татан ярьж өгнө. Монгол ардын үлгэрийн номнууд ч зөндөө. Би дөнгөж 9 настай хэрнээ Ш.Шажинбатын “Элс цас” романыг уншаад хэвтэж байтал “Жаахан хүүхэд том хүний ном уншиж болдоггүй юм” хэмээгээд хоёр гурван үлгэрийн ном гаргаж өглөө.
Ах маань сувдаг шунахай, хорон муу санаатай хүний хувь тавилан дандаа муугаар төгсдөг жамтайг үлгэрийн муу талын баатруудаар жишээлэн ярьж өгдөг байсан юм. Би хожмоо оюутан болсон хойноо “Хөдөөгийн хөх өвгөдийн толгойд эрдэм буй” гэж уншаад насаараа хонь дагасан авга ахынхаа ухааныг ойлгон биширч байлаа. Аавыг өнгөрсний дараа авга маань надад “Миний хүү удахгүй дээд сургуулиа төгслөө. Хотод амьдармаар байвал өөрөө л мэд. Хүн гэдэг амьтан угаасаа нүүдэг юм. Энэ амьдрал чинь нүүдэл шүү дээ. Харин хэзээ ч төрсөн газар шороо, эх нутгаа мартаж болдоггүй юм шүү” гэж захиж байсныг мартаагүй л явна.
…Суурин газрын хүмүүсийг бодвол хөдөөний залуус “салхи” л гэсэн үг. Шөнө дунд гэрийн гадаа дуу шуутайхан бууна. Халамцуу нэг нь агсрах маяг гаргана. Түүнээсээ таашаал гэмээр бахархах мэдрэмж авдаг байсан шиг байгаа юм.
Нэг өдөр саахалт айлын охин хүнтэй сууж хурим хийвээ. Тэр голынхон битгий хэл сумын иргэд бүгдээрээ ирчихээ юү гэмээр олон хүн цуглав. Найр ид хавтайрч эхлэх үед гэрийн гадаа хүмүүсийн хашгиралдах дуу чимээ гарав. Хэдэн залуу тоос манаргаж байна. Зодолдоод ч байх шиг, нэг харахад барилдаад ч байх шиг. Хашигдмал биш нүүдэлчин сэтгэлгээ л гэж түүнийг хэлэх байх гэж одоо боддог юм. Ер нь зоргоороо. Гэхдээ ёс уламжлалаа аль болох зөрчихгүйг хичээнэ. Ахмад хүний үгнээс гарахгүй. Агсам тавиад байгаа ширүүн нөхөр нутаг хошуундаа алдартай нэг өвгөний бараанаар навтасхийхийг харж л байлаа.
…Намайг долдугаар ангид байхад аав хэдэн хүүхдүүдээ аваад ах Дашрагчаагийндээ очлоо.
Маргааш нь Овооны наадам болов. Их олон хүн цугларсан санагддаг юм. Бөхийн барилдаан ч эхэллээ. Нэг хартал аав зодог шуудаг өмсчихсөн дэвээд гараад ирлээ. Өөрөөсөө олон дүү хүрэн бор залуутай өрж байна. Аймгийн төвд эдийн засагчийн ажилтай аав маань хэдий завандаа борлож амжихав дээ. Их л цагаан харагдсан. Тэр ч яахав, уначихаад мөргөн залбирч “дөвчигнөв”. Миний ичсэн гэж жигтэйхэн. Учраагаа унагаж чадахгүй байж яах гэж гарч байгаа юм бол гэж бухимдав. Гэхдээ сүүлд нас биеэнд хүрсэн хойноо учрыг нь ойлгосон доо.
Төрсөн газар шорооныхоо Овооны наадамд зодоглосон нь нэг талаас өвөг дээдсээ хүндэтгэсэн, газар нутгаа дээдлэсэн, нөгөө талаас хийморио сэргээсэн эр хүний том ухаан байсан юм билээ. Харин би дараа нь аавыг маань чанга унагаасан чамайг дийлнэ гэж нөгөө сумын начинтай ноцолдсон билээ…
Д.Лхагвадорж
1 сэтгэгдэл
Another option is to hook an elastic band over your neck and safe it to the machine.
You can even hold a barbell on your higher
again and use your hands to maintain it in place. Bear In Mind to squeeze your abs actually exhausting
because it helps take the strain off your back.
Furthermore, this movement is ballistic in nature and therefore requires using lighter weights.
Merely put, it’s virtually unimaginable to overload your decrease again when performing swings.
However there are many different workout routines you can incorporate into your exercises to
focus on the hamstring muscles. After all, there’s a purpose why this train is sometimes called the
king of mass builders.
The ability to supply more pressure within the weight room
can make you quicker and more explosive on the sphere or courtroom.
Plug the below moves into your exercises if conventional deadlifts aren’t a
good fit for your body or you’ve restricted tools.
This train is a lot like Romanian deadlifts and kettlebell swings, however you’ll use a cable machine instead of utilizing free weights.
You also have the choice of using barbells, dumbbells, or kettlebells.
This information shows the means to carry out this train utilizing
a barbell and an overhand grip. In Addition To, heavy hip thrusting just would
not promote long-term well being and efficiency. I’ve used an honest amount of weight on glute
bridges myself (see photo), however I can now admit that
it was an ego thing.
Hinge your hips back and hold your arms at your facet to forestall the load from
drifting away. By maintaining your knees almost utterly extended all through the exercise, you shift
nearly all the work to the muscle tissue on the back of your physique whereas unloading your quadriceps.
Nonetheless, it is a extra superior and more demanding model so you
need to already have a reliable deadlifting strength and technique.
The most important tip for the kettlebell swing is
to swing from the hips, and never from pulling the kettlebell along with your arms.
Also, you should keep your back straight in the course of the swing, particularly at the downward momentum of
the kettlebell. Rounding your back on the way in which down of the kettlebell
may result in damage.
I love deadlifts and assume they are probably the greatest exercises for constructing power and muscle mass.
Nevertheless, I don’t use them fairly often in my programming for athletes.
Romanian Deadlifts, or RDLs for brief, are a deadlift different that takes a number of the
focus away from the quads and overemphasized the posterior chain – the erectors, the glutes and the hamstrings.
Lifting blocks, used extra commonly by Olympic weightlifters, is an appropriate substitution for
a power rack when doing Rack Pulls. In Distinction To
barbells which have a standard weight, hex bars weight can differ from one bar to the next.
Hold this in thoughts if using set weights off of your coaching program.
Giving yourself plenty of time for rest, recovery, and
leisure is probably certainly one of the greatest issues
you are in a place to do to reduce your risk of harm throughout your
exercises. However, they can be just as efficient utilizing nothing greater than resistance bands or your body weight for resistance.
Different gyms have banned deadlifts entirely, deeming them to be a dangerous
exercise. Whether you already have a back harm or are susceptible to again pain,
you’ll have the ability to still prepare the related deadlift muscle teams.
Old School Labs™ merchandise don’t disguise behind proprietary blends,
comprise no artificial sweeteners or artificial flavors, and are manufactured using
only high-quality elements. Some folks describe kettlebell swings as the right exercise — and for good cause.
Assuming that you’re able to correctly execute a deadlift, it may nonetheless not be the best choice.
References:
beginner steroid cycle results (https://gitserver.kaervpn.cc/)