Нийт осол аваарын 97 орчим хувь нь жолоочийн буруугаас үүдэлтэйг Тээврийн цагдаагийнхан тогтоосон. Харамсалтай нь машин барьж яваа хүмүүст үүнийг ойлгох ухаан дутаж байна.
Уур омогтоо шатсан, яарч тэвдсэн жолооч нэртэй бүдүүлгүүд хаа сайгүй! Тэдний ухвар мөчид авираас болж олон хүн цаг бусаар хорвоог орхиж, бас эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байна. Осол аваараас сургамж авах ухаангүй хүмүүстэй хатуухан хуулиар ярих цаг болжээ.
Д.Дорж