Он гарсаар улсын хэмжээнд эхний нэг сарын байдлаар 21 аймгийн 98 сум, дүүрэгт 357 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 483 хүний амь нас, 44.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Бүртгэгдсэн гамшиг, аюулт үзэгдлийн 85 хувь буюу 305 нь обьектын гал түймэр, 12 хувь буюу 43 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, бусад 3 хувь нь геологийн болон биологийн гаралтай аюулт үзэгдэл эзэлж байна гэж ОБЕГ мэдээллээ.
Зохиогч: Admin
Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийслэлийн хүн амын 2025 оны хаврын улирлын махны нөөц бүрдүүлэх зорилгоор нийт 10 аж ахуйн нэгжийн 8713 тонн нөөцийн махыг энэ сарын 7-ны өдрөөс үе шаттай борлуулж эхэллээ. Нөөцийн махыг нийслэлийн есөн дүүргийн 446 хүнсний дэлгүүрээр үе шаттай борлуулна. Тодруулбал, энэ сарын 7-нд 117 дэлгүүрт нөөцийн мах худалдаалж эхэлсэн бол хоёрдугаар сарын 10-наас 179 дэлгүүрт, хоёрдугаар сарын 15-наас 100 хувь буюу 446 хүнсний дэлгүүрээр худалдан борлуулах юм. Нөөцийн мах борлуулах үнийг “Хүчит шонхор” захын ястай махны жижиглэнгийн үнэтэй харьцуулахад үхрийн мах 30 хувь, хонины…
АН-ын өвгөн партизан Э.Бат-Үүлийг Трамп, Путин хоёроос гадна сүүлийн үед намынх нь дарга Л.Гантөмөр ихэд хилэгнүүлэх болов. Л.Гантөмөр сайд Засгийн газрыг огцруулах нь бүү хэл тийм санал гаргасан Ч.Лодойсамбуу, түүнийг хамгийн эхэнд дэмжсэн Ж.Баярмаа нарт хариуцлага тооцно хэмээсэн нь Үүлийн уурыг бардааж “Нам ардчилсан байхын утга учрыг ойлгохгүй мунхаглаж буй коммунист Гантөмөрийг намаас хөөх ёстой. Ардчиллыг,Ардчилсан Намаар арга хэмжээ авахуулж, намыг маань шившиглэх гэж байна, тэр! Лодойсамбуу, Баярмаа нараа хамгаалан тэмцээрэй!” хэмээн уриалав. Нэмэргүй л болов уу. Д.Лхагва
Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон дагаж өөрчлөлт орсон хуулиуд 2025 оноос хэрэгжиж эхлээд байна. Хуулийг хэрэгжилтийг хангах зорилгоор “Ахмад настанд дэмжлэг хөнгөлөлт олгох журам”, “Ахмад настанд цогц үнэлгээ хийх, тусламж, үйлчилгээ үзүүлэх журам”, “Ахмад настанд үйлчилгээ үзүүлэх иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулах журам”-ыг тус тус баталсан. Хуул, журмын дагуу ахмадын амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллага, ахмадын хөгжил, эрүүл идэвхтэй насжилтыг дэмжих үйлчилгээ, асаргааны хувилбарт үйлчилгээ болон олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг нийслэл, орон нутагт үзүүлэх иргэн, аж ахуйн нэгж төрийн бус байгууллагыг аймаг, дүүргийн халамжийн үйлчилгээний байгууллага сонгон шалгаруулахаар заасан.…
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины дайныг зогсоох талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярилаа гэж “New York Post” сонин мэдээлжээ. Украиныг дайныг зогсооно гэж амлаж байсан Д.Трамп өөрийнх нь багийн хүмүүс “хэд хэдэн удаа маш үр дүнтэй яриа хэлэлцээ хийсэн” гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. В.Путинтэй хэдэн удаа ярьсан талаар асуухад “үүнийг хэлэхгүй байсан нь дээр” гэж тэрбээр баасан гарагт “Air Force One” нисэх онгоцонд “New York Post” сонинд ярилцлага өгөхдөө хариулсан байна. Тэрбээр хэлэхдээ “хүмүүсийн амь нас цаашид бүү үрэгдээсэй гэж Путин хүсэж байгаа” гэжээ. Тус сонины мэдээлэлд Цагаан ордон одоогоор тайлбар хийгээгүй байна. Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч…
Ч Лодойсамбуу гишүүн Ерөнхий сайдыг огцруулах санал оруулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн. Энэ бол УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал. Гэхдээ АН биш хувь гишүүний санаачилга учраас дэмжигдэхэд хэцүү. Учир нь Х.Баттулга нэлээд хэд хоногийн өмнө Засгийн газрыг огцруулахыг хүсэхгүй байгаагаа тодорхой илэрхийлсэн. Түүний тойрон хүрээлэгчид яг л энэ байр суурьнаас асуудалд хандаж таарна. Тэгвэл АН-ын дарга Лу.Гантөмөр өчигдөр телевизэд өгсөн ярилцлагадаа “Ажил хиймээр байна ш дээ. Улстөржиж ханалаа” гэсэн утгатай үгийг ил тод хэлээд авна лээ. Энэ хүний хувьд Тэргүүн шадар сайдынхаа өнцгөөс асуудалд хандаж байгаа нь ойлгомжтой. Тиймдээ ч мега төслүүдийг хөдөлгөхийн тулд Засгийн газар тогтвортой ажиллах ёстой гээд…
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын “Рокс” группийн удирдах зөвлөлийн дарга, MSB банкны ТУЗ-ийн дарга Тран Ан Туан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын дагуу хэрэгжүүлэх 24 мега төслийг танилцуулж, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон юм. Тодруулбал, эдгээр мега төслөөс эхний ээлжид нийтийн тээвэрт их багтаамжийн олон төрөлт хэрэгсэл нэвтрүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар метро төслийн нэгдүгээр шатны нээлттэй тендерийг зарласнаас гадна трамвайны нэгдүгээр шугамын трассыг тодорхойлж, ТЭЗҮ-ийг боловсруулж буй. Мөн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг…
Зургаан хүн угаартаж нас барсан нэн харамсалтай хэрэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Хайртай ээжийгээ, дүү нараа, хамаатны хүмүүсээ алдсан О.Одбаяр дүүд гүн эмгэнэл илэрхийлье! Эмч хүн, эцэг хүн, Улсын Их Хурлын гишүүний эрхийн хүрээнд гурван хоногийн өмнө болсон Утааны ерөнхий сонсгол ахалж ажилласны хувьд үнэхээр их харамсаж байгаагаа илэрхийлж байна. Хайртай бүх хүмүүсээ, бүтэн бүлээн гэр бүлээ нэгхэн шөнийн дотор алдах шиг харамсалтай, гарз хохирол энэ хорвоод хаана байх билээ! Дахин эмгэнэл илэрхийлье. Гурван хоногийн өмнө болж өнгөрсөн Утааны асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголоор ил болсон “шахмал түлшний стандартын зөрчил”-д маш яаралтай залруулга, сайжруулалтаа хийхийг шаардаж байна. 50 000…
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу өнөөдөр Ерөнхий сайдыг огцруулах албан бичиг боловсруулсан талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Монгол Улсад хүний эрх, эрх чөлөө үнэгүйдсэн. Би өөрөө сэтгүүлч байхдаа Л.Оюун-Эрдэнэ сайдын дарамтад өртөж байсан. Эрх мэдлээ тогтоон барих, тэлэх, бэхжүүлэхийн тулд хэрэглэж байгаа арга нь өөрөө энэ хүний хандлагыг харуулж байна. Монгол төр, Монгол Улсын Засгийн газар ийм хандлагатай хүмүүсийн гарт тогтож болохгүй. Өнөөдөр хүмүүс хоорондоо утсаар ч ярьж чадахаа больсон, жагсаал хийж болохоо байсан. Жагсаал хийе гэхээр санхүүжүүлсэн компаниудыг дарамталдаг. Юу ч хийж болохоо больсон. Бүгдийг нь барьж чадна гэж тооцсон. Гэтэл тэгэх боломжгүй гэдгийг дэлхийн түүх өөрөө хэлнэ. Энэ бол зөвхөн…
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа нар Ховд аймгийн Ховд, Эрдэнэбүрэн суманд (2025.02.06) ажиллалаа. УИХ-ын намрын чуулганаар 30 жил гацсан мега төслүүдийн чөдрийг тайлсны нэг нь 90 мВт-ын хүчин чадал бүхий Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц юм. Баруун бүс эрчим хүчний хэрэглээнийхээ 75 хувийг ОХУ, БНХАУ-аас импортлон авч байна. Тиймээс Ховд голын Шижигтийн хавцалд баригдах уг усан цахилгаан станц ашиглалтад орсноор баруун бүсийн 5 аймаг эрчим хүчээр хангагдах бөгөөд барилгын ажлын хугацаанд 800-1000 ажлын байр бий болох боломжтой. Түүнчлэн, баруун бүсийн аймгууд эрчим хүчний хангалттай эх үүсвэртэй болсноор үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх боломж нэмэгдэх юм. Ийнхүү баруун…