Ч Лодойсамбуу гишүүн Ерөнхий сайдыг огцруулах санал оруулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн. Энэ бол УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал. Гэхдээ АН биш хувь гишүүний санаачилга учраас дэмжигдэхэд хэцүү. Учир нь Х.Баттулга нэлээд хэд хоногийн өмнө Засгийн газрыг огцруулахыг хүсэхгүй байгаагаа тодорхой илэрхийлсэн. Түүний тойрон хүрээлэгчид яг л энэ байр суурьнаас асуудалд хандаж таарна.
Тэгвэл АН-ын дарга Лу.Гантөмөр өчигдөр телевизэд өгсөн ярилцлагадаа “Ажил хиймээр байна ш дээ. Улстөржиж ханалаа” гэсэн утгатай үгийг ил тод хэлээд авна лээ. Энэ хүний хувьд Тэргүүн шадар сайдынхаа өнцгөөс асуудалд хандаж байгаа нь ойлгомжтой. Тиймдээ ч мега төслүүдийг хөдөлгөхийн тулд Засгийн газар тогтвортой ажиллах ёстой гээд шууд хэлчихлээ. Ийм бодолтой хүмүүст сөрөг хүчний үүрэг мүүрэг сонин биш. АН дотор нэгдмэл үзэл санаа бүрэлдээгүй цагт засаг хөдлөх нь ойрын хугацаанд худлаа. Сонгууль дөхөхөөр юу юм гэхээс.
Д.Лхагва