АН-ын өвгөн партизан Э.Бат-Үүлийг Трамп, Путин хоёроос гадна сүүлийн үед намынх нь дарга Л.Гантөмөр ихэд хилэгнүүлэх болов. Л.Гантөмөр сайд Засгийн газрыг огцруулах нь бүү хэл тийм санал гаргасан Ч.Лодойсамбуу, түүнийг хамгийн эхэнд дэмжсэн Ж.Баярмаа нарт хариуцлага тооцно хэмээсэн нь Үүлийн уурыг бардааж “Нам ардчилсан байхын утга учрыг ойлгохгүй мунхаглаж буй коммунист Гантөмөрийг намаас хөөх ёстой. Ардчиллыг,Ардчилсан Намаар арга хэмжээ авахуулж, намыг маань шившиглэх гэж байна, тэр! Лодойсамбуу, Баярмаа нараа хамгаалан тэмцээрэй!” хэмээн уриалав. Нэмэргүй л болов уу.
Д.Лхагва