Зэрэгцээ ертөнц байдаг гэдгийг нотлох үзэгдлийг АНУ, Швейцарын эрдэмтэд олж илрүүлсэн тухай “News Frol” цахим хуудсанд мэдээлжээ.
Тодруулбал, бөөмсийн хурдасгуур дотор явагдаж буй квантын хэвийн бус хэлбэлзлийг илрүүлсэн бөгөөд үүнийг физикийн хуулиар тайлбарлах боломжгүй юм. Энэхүү нээлт нь манай гаргийн бодит байдалтай хагас атомын түвшинд харилцан үйлчлэлд ордог үл үзэгдэх “сүүдрийн” орчлон ертөнц байгааг нотолж магадгүй гэж судлаачид үзэж байна.
Эрдэмтэд эл нээлтийг таталцлын долгионыг нээсэнтэй зүйрлэн “физикийн хувьсгал” гэж хэдийнээ нэрлээд байна. Хэрэв таамаглал батлагдвал бодит байдлын мөн чанарын талаарх хүн төрөлхтний ойлголт өөрчлөгдөж, шинэ технологийг бий болгох, тэр ч байтугай орон зайн хооронд аялах замыг нээж магадгүй гэж эрдэмтэд дүгнэжээ гэж МОНЦАМЭ дамжууллаа.