Ааваараа бол би Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат. Өнгөрөгч зун сумын маань түүхт 100 жилийн ой тохиож билээ. Миний эцэг өвгөд, эмээ, өвөө, аавын маань амьдрал түүх энэ 100 жилтэй яах аргагүй холбогддог учир нутгаа байнга санан дурсаж, сүсэглэж явдаг юм. …1983 он. Зуны амралт дөхөж байлаа. Аав, ээж хоёр “Хүүгээ явуулчихая. Төвд шигдэж байснаас тэр нь дээр. Борогшиж ажил сураг” гэж битүүхэн ярилцахыг сонсоод намайг хөдөлмөр зусланд явуулах нь дээ гэж бодлоо. Тэр үед би хоёрдугаар ангид байсан юм. Амралт ч эхэллээ. Нэг өдөр өндөр ачаатай том машин гэрийн гадаа ирж зогсов. Ингээд л аймгийн төвийн албан хаагчийн том…
Зохиогч: Admin
Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын асуудал өнгөрсөн 2024 оны сүүлч хавиас эхлээд Монголд улс төрийн “дайн” дэгдээх шахсан. Тэгвэл энэ сарын 14-нд Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын гишүүд “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурав. Ингэснээр Монголын улс төрийн хэдэн сар доргиосон энэ төслийн эргэн тойрон дахь эргэлзээ, тээнэгэлзэл, элдвийн хэл аманд лав гадаад талдаа “цэг” тавьчих шиг боллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа “Хоёр улсын Засгийн газар аливаа гуравдагч талыг оролцуулахгүйгээр гэрээ хийх боломж 2004 онд ч байсан. Энэ гэрээ…
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст хүйтэн, салхитай байна. Энэ сарын 18, 19-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 20-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам /ГБХНХЯ/ болон Монголын ахмадын холбоо /МАхХ/-ны хооронд төрийн зарим чиг үүргийг төлөөлөн гүйцэтгэх, хамтран ажиллах гэрээнд ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан, МАхХ-ны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар нар өнөөдөр гарын үсэг зурлаа. 2025 онд хэрэгжих гэрээнд Ахмад настны тухай холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг хамтран боловсруулах, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд ахмадын байгууллагын төлөөллийг оролцуулах, Ахмадын тухай хуульд заасан ахмадын үйлчилгээг гэрээний үндсэн дээр ахмадын байгууллагаар гүйцэтгүүлж, зардлыг санхүүжүүлэх, мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, дадлага туршлагатай ахмад настныг зөвлөх үйлчилгээнд зуучлах чиглэлээр хамтарч ажиллах зэрэг томоохон арга хэмжээнүүд тусгагджээ. Гэрээг үзэглэх үеэр сайд Л.Энх-Амгалан энэхүү хууль зөвхөн ахмад…
Монголчуудын өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалт баяр цагаан сар менингококкт халдварын дэгдэлтийн оргил үе буюу гуравдугаар сард тохиож байна. Тиймээс баярын өдрүүдийг тэмдэглэхдээ олон хүн цугларсан газарт бага насны хүүхдийг дагуулж явахгүй байх, золгохдоо бага насны хүүхдийг үнсэхгүй байх, амны хаалт зүүж, гараа халдваргүйтгэх, ам, хоолойг давс, нимбэг, сармисны уусмалаар ээлжлэн зайлах, гэр орондоо агаар сэлгэхийг мэргэжилтнүүд зөвлөлөө. Учир нь менингококкт халдварыг үүсгэгч нянгийн үржих таатай температур нь 36-37 хэмийн дулаан, чийгтэй орчин бөгөөд өвчилсөн хүн, хамар, залгиурын үрэвсэлтэй хүн, нян тээгчээс агаар дуслын замаар тархдаг байна. Судалгаанаас үзвэл манай улсад менингококкт халдвараар өвчилсөн хүмүүсийн 84 хувь нь 14 хүртэлх насны…
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гавьяат тамирчин Э.Цэндбаатар болон мэргэжлийн боксын шилдэг тамирчдыг хүлээн авч уулзлаа. Олон улсын мэргэжлийн боксын дөрвөн гол холбооны нэг болох Дэлхийн боксын холбооны (WBA) Төв Азийн аваргын бүсийн төлөөх тэмцээнд гавьяат тамирчин Э.Цэндбаатар Мексикийн тамирчин Педро Родригезийг ялж, аваргын зургаадахь бүсээ зүүсэн юм. Энэ тэмцээнд мөн гавьяат тамирчин Н.Төгсцогт болон манай таван боксчин дэлхийн чансаа дээгүүр тамирчидтай өрсөлдөж ялалт байгуулсан. Бүх өрсөлдөгчөө ялж, монгол хүний тэсвэр хатуужил, ид хавыг гайхуулан, бэрхшээлийг давж, зорьсондоо хүрч чаддагийг харуулсан тамирчдад Ерөнхийлөгч баяр хүргэж, спортын улам өндөр амжилт хүсэн ерөөлөө. Э.Цэндбаатар энэ удаа ялснаар тавдугаар сард Лос Анжелес хотноо…
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, М.Мандхай нар Завхан аймгийн Сонгино, Түдэвтэй сумдад ажиллаж, намрын чуулганаар хэлэлцэн баталсан хууль, тогтоомжуудаас танилцуулахын зэрэгцээ орон нутагт тулгамдаж буй асуудлуудыг иргэдээс сонслоо. Төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх зорилгоор тогтолцооны өөрчлөлтийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй парламент хууль, эрх зүйн орчныг XXI зууны үзэл баримтлалд нийцүүлэн, төр бус хүн төвтэй байх шинэчлэлийг эхлүүлсэн гэдгийг УИХ-ын дарга тодотголоо. Тэрбээр нийгмийн хөгжил дэвшилтэй зэрэгцэн шинэ тутам үүсэж буй харилцааг иж бүрэн зохицуулах чадамжтай, ингэхдээ иргэний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан хуулийг батлах нь энэ парламентын тэргүүн зорилт байх болно гэлээ. Түүнчлэн УИХ-ын дарга…
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь “Зөвшөөрлийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангуулж хууль давсан хоёр журмыг цуцаллаа. Ийнхүү зөвшөөрөл давсан бүртгэл, журам нэртэй хориглолтын систем үгүй болох, төрийн хүнд суртлыг бууруулах, авлига ашиг сонирхлоос сэргийлж бизнес эрхлэгчдээ дарамтаас чөлөөлөх ажил эхнээсээ үр дүнгээ өгч эхэллээ. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын авлигыг үндэс сууриар нь цэвэрлэх “5Ш” ажиллагаа үргэлжилсээр….” хэмээн мэдэгдэв. Гоё сайхан шийдвэрүүд ар араасаа гараад л байна гэх. Үр дүнг нь, бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжихийг нь харах л үлдлээ. Д.Дорж
Сар шинийн баяртай холбоотойгоор 2 дугаар сарын 15-наас 28-ны өдөр хүртэл автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар иргэдээс санал авч байна. Иргэд та бүхэн доорх линкээр санал асуулгад оролцох боломжтой. https://vote.ulaanbaatar.mn/home Ташрамд, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас явуулсан санал асуулгад 10.000 гаруй иргэн оролцож, 60 хувь орчим нь автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийхийг дэмжжээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр хоёрдугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна. Үүнээс Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 20 см-ээс их, Увсын Наранбулаг, Тэс, Баруунтуруун, Малчин, Хяргас, Завханы Баянхайрхан, Цэцэн-Уул, Цагаанчулуут, Отгон, Нөмрөг, Сонгино, Түдэвтэй, Баянхонгорын Баянбулаг, Галуут, Сэлэнгийн Ерөө, Хүдэрт 10.1-20 см, бусад нутагт 1-10 см, гуу жалга хунгарласан газартаа 30-50 см хүртэл зузаан цастай байна. Өнгөрсөн арав хоногт агаарын температур ихэнх нутагт олон жилийн дунджаас 1.1-7.7 градус хүйтэн. Архангай, Хөвсгөлийн нийт, Увс, Завхан, Баянхонгор, Өвөрхангайн ихэнх, Ховд, Говь-Алтай, Булган, Дундговь, Өмнөговийн цөөн сумдын нутгаар…