Зохиогч: Admin

Цаг наашилж байна. Урин дулааны улирал ойртоод ирэхээр явган алхах хүмүүс эрс олширдог. Гэхдээ сүүлийн жилүүдэд нийслэлчүүд тайван, тааваараа алхах боломжгүй болсон. Учир нь явган хүний зам цахилгаан дугуй, гинжит дугуй, скүүтэр, мопед зэрэг эрсдэлтэй тээврийн хэрэгсэлүүдэд эзлэгдсэн болохоор тэр. Хотын гудамж ялангуяа хүүхэд, хөгшдөд үнэхээр халтай орчин болж хувирсан. Араасаа мөргүүлж хүнд, хөнгөн гэмтэх, тэр ч бүү хэл амь насаа алдсан тохиолдол гарсан шүү дээ. 2024 онд л гэхэд скүүтэр, суррон, дугуй, мопедноос бол 600 орчим хүн гэмтэж бэртэн хөдөлмөрийн чадвараа алдаж, гурвын гурван хүн амь насаа алдсаныг Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс анхааруулсан нь анхаарах ёстой хурц асуудал…

Дэлгэрэнгүй

Цагаан ордны тэргүүн Дональд Трамп АНУ-ын Боловсролын яамыг татан буулгах ажлыг эхлүүлэх тухай зарлигт пүрэв гарагт гарын үсэг зуржээ. Тэрбээр хэлэхдээ, боловсролын байгууллагыг татан буулгах шийдвэрийг эртнээс бэлтгэсэн, “энэ бол зөв шийдвэр гэдгийг бүгд мэдэж байгаа, Ардчилсан намынхан ч мэдэж байгаа” гэжээ. Боловсролын яам байгуулагдсанаас хойш 45 жил өнгөрсөн боловч, АНУ дэлхийн бусад улс оронтой харьцуулахад илүү их хөрөнгийг нэг оюутанд зарцуулж байгаа боловч боловсролын амжилтаараа бид жагсаалтын сүүл хэсэгт явж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч хэлсэн байна. Д.Трампын эл шийдвэрт Боловсролын яамны ажилтнуудын үйлдвэрчний эвлэл дургүйцлээ илэрхийлжээ. “Энэ жижиг боловч хүчирхэг байгууллагыг устгах зарлиг гаргаснаараа Д.Трамп манай боловсролын тогтолцоог сүйрүүлж,…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Оксфорд хотод ажиллав. Энэ үеэр Оксфордын их сургуулийн захирал Уильям Хейг, Газарзүй, байгаль орчны сургуулийн захирал, профессор Жайлс Вигс нар бараалхлаа. Монгол Улсын боловсролын салбарт тавьж буй зорилтууд, хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн болон цаашид хамтран ажиллах боломжтой судалгааны чиглэлийн талаар санал солилцов. Мөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Оксфордын их сургуулийн Газарзүй, байгаль орчны сургуулиас 7 дахь удаагаа зохион байгуулж буй “Говь цөлөрхөг нутагт амьдарч буй улс орнуудын иргэдийн ахуй амьдралыг судалдаг судлаачдын олон улсын бага хурал”-д оролцож байгаа монгол судлаачидтай уулзаж, тэдний судалгааны ажилтай…

Дэлгэрэнгүй

УНТЭ-ийн О.Сэргэлэн ахлагчтай Элэг шилжүүлэн суулгах багаас тархины үхэлтэй донороос эртхэн шилжүүлэн суулгах эмчилгээний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө Тэрбээр ” Өнөөдрийн байдлаар Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах баг нийт 306 хүнд элэг шилжүүлэн суулгасан бөгөөд тэдний зөвхөн 17 нь тархины үхэлтэй донороос эрхтэн авсан. Энэ нь нийт мэс заслын ердөө 5 хувийг эзэлж байна. Дэлхийн Эрүүлийн Байгууллага (ДЭМБ)-аас амьд донороос эрхтэн авахын оронд амьгүй донороос шилжүүлэн суулгахыг дэмждэг. Гэвч монголчуудын сэтгэлгээ, соёлын онцлог зэргээс шалтгаалан амьгүй донорын олдоц тун бага байна. 2018 онд амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг дэмжих зорилгоор тусгай алба байгуулагдсан. Эрүүл Мэндийн…

Дэлгэрэнгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны гуравдугаар сарын 19-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.  Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг даалгалаа  Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо. Тухайлбал,төлбөрийн тэнцлийн дарамтыг бууруулах зорилгоор төрийн өмчит компаниудын 2025 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалтаас мега төслүүдээс бусад төслийг эрэмбэлж, зарим зардлыг хойшлуулах зохицуулалт хийх, хил дээрх нүүрсний овоолгын асуудлыг шийдвэрлэх, “Ханги-Мандал” чиглэлийн төмөр замын холболтын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлж, алтны үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх, нүүрсний тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах, БНХАУ-ын талтай экспортын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг арга хэмжээг авч ажиллахыг Засгийн газрын…

Дэлгэрэнгүй

Засгийн газрын хуралдаанаар Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхүүдийг цахилгаан болон бүх төрлийн хийн халаагуурт шилжүүлэхтэй холбоотой Засгийн газрын тогтоолыг баталлаа. Тогтоолын хавсралтад заасан байршилд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга С.Одонтуяа, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь, төлөвлөгөөний биелэлтийг энэ оны хоёрдугаар улиралд багтаан зохион байгуулахыг Засгийн газрын гишүүд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарт тус тус үүрэг болголоо. Байгаль орчныг хамгаалах, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ногоон зээлийг нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хүрээнд гэр, байшин дулаалах, хийн болон цахилгаан…

Дэлгэрэнгүй

Улс төрийн намууд жилийн эцсийн санхүүгийн тайлангаа 2025 оны 2 дугаар сарын 10-ны дотор Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэхээр Улс төрийн намын тухай хуульд заасан билээ. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 улс төрийн намаас 27 нь санхүүгийн жилийн эцсийн тайлангаа хуулийн хугацаанд ирүүлсэн байна.Хуулийн дагуу намын санхүүгийн тайланд гурван үе шаттай хяналт хэрэгжүүлэх бөгөөд аудитын хуулийн этгээд дээрх 27 намын жилийн эцсийн санхүүгийн тайланд 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор дүгнэлт гаргажээ. Сонгуулийн ерөнхий хороо аудитын хуулийн этгээдийн дүгнэлт бүхий санхүүгийн тайлан нь хуульд заасан шаардлагад нийцсэн эсэхийг хянаж байна. Улмаар Сонгуулийн ерөнхий хороо уг тайланг 4 дүгээр сарын…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий эрхмүүдэд цэргийн дээд цол хүртээлээ. Хошууч генерал цолыг: Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Чимэдгочоогийн Цогтжаргал, Бригадын генерал цолыг: Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Дагвын Дугаррагчаа, Зэвсэгт хүчний Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга, хурандаа Сүхээгийн Баяр-Очир, Зэвсэгт хүчний Барилга, инженерийн цэргийн удирдах газрын дарга, хурандаа Хоохдойн Батсайхан, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, хурандаа Цэвээнхүүгийн Буяндэлгэр нарт хүртээлээ.

Дэлгэрэнгүй

Баянгол дүүргийн хэмжээнд 21 хүний бүрэлдэхүүнтэйгээр 5 шарын уулзвараас Баруун 4 зам хүртэлх нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгуулж байна. Тодруулбал, хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбайн зөрчил арилгах ажлыг гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлсэн. Энэ хүрээнд нийслэлийн холбогдох арав гаруй мэргэжлийн байгууллага хамтран дүүрэг тус бүрийг гурван хэсэгт хуваан уг ажлыг зохион байгуулж байгаа юм. Баянгол дүүрэгт хийж буй хяналт шалгалтын талаар Баянгол дүүргийн менежер Ж.Баатар “Манай дүүрэгт томоохон…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан Их Британийн Парламентын Нийтийн танхимын дарга, Эрхэмсэг ноён Линдзи Хойлын урилгаар  Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчлахаар өнөөдөр /2025.03.18/ тус улсыг зорилоо. Албан айлчлал 2025 оны 03 дугаар сарын 18-23-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд айлчлалын багийг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж болон Британийн Элчин сайдын яамны Дэд тэргүүн Энди Баттсон нар үдлээ. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс нь манай улсын гуравдагч хөрш, Европ дахь чухал түнш бөгөөд Монголын талаас парламентын даргын түвшинд анх удаа хэрэгжүүлж буй албан ёсны айлчлал болж байгаагаараа онцлог болж байна. Тус айлчлал нь Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улстай…

Дэлгэрэнгүй