Зохиогч: Admin

Цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх, оюутан залуусын дунд цусаа өгөхийн ач холбогдлыг сурталчлан таниулж, хүмүүнлэг, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж буй ДУСАЛ ЦУС-ДҮҮРЭН АМЬДРАЛ аян МУБИС-иар буухиалж байна. МУБИС нь 2012 оноос эхлэн нийт багш, ажилтан, оюутнуудынхаа хүрээнд цусаа бэлэглэх аяныг идэвхтэй зохион байгуулж ирсэн болосвролын салбарын донорын үйлсийг дэмжигч шилдэг хамт олон юм. Өнөөдөр эхэлсэн тус аян нийт гурван өдөр үргэлжлэх бөгөөд оюутнуудаас гадна багш, ажилтнууд идэвхтэйгээр хамрагдаж байгаа талаар аяныг зохион байгуулж буй МУБИС-ийн Оюутын хөгжил, үйлчилгээний төвийн мэргэжилтэн Т.Дуламрагчаа, менежер Б.Цогзол нар өгүүлэв. Т.Дуламрагчаагийн хувьд өөрөө донор бөгөөд НИГҮҮСЭЛ медалиар шагнагдаж байсан юм. “Нэг…

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан гэргий Д.Бямбасүрэнгийн хамтаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг, гэргий Шин Гён Хэ нарыг өнөөдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, гэргий Д.Бямбасүрэн нар эрхэм зочдын хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Ү Вон Шиг хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.   Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг нарын уулзалт эхэллээ. Эрхэмсэг ноён Ү Вон Шиг энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, Улсын Их Хурлын чуулганы танхимтай…

Дэлгэрэнгүй

ШШГЕГ-ын Хорих ял эдлүүлэх алба, Баривчлах төв, Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран “Баривчлагдсан этгээдийн зан үйлд нөлөөлөх сургалтын хэрэгжилт, тулгамдсан асуудал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг дээр ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд оролцож байгууллагынхаа байр суурийг илэрхийлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ “зөрчлийн хэрэгт баривчлах шийтгэл оногдуулсан тохиолдлын 60 гаруй хувь нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчилтэй холбоотой байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүн бүрд баривчлах шийтгэл оногдуулж, зан үйл засах албадан сургалтад хамруулж байгаа нь зарим талаараа сөрөг үр дагавар үүсгэдэг. Тухайлбал, гэр бүлийн харилцаа хөндийрөх, хөдөлмөр эхлэх боломжийг хязгаарлах, хүүхэд эцэг эхийн харилцаанд үл итгэлцэл бий болгох, дахин өс санах зэрэг…

Дэлгэрэнгүй

Монголын ахмадын холбооноос ахмад настнуудын удаа дараа тавьж байгаа хүсэлтийн дагуу Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд албан ёсоор хүсэлт илгээжээ. Уг хүсэлтэд: -Ахмад настнууд Монголын ахмадын холбоонд хандаж тэтгэврийн зээлийг 2 жилээс дээш хугацаагаар олгохгүй боллоо, амьжиргааны баталгаажих доод түвшингээр хязгаарлаж зээлийн нийт хэмжээ хэт багаслаа гэсэн гомдол саналууд ирүүлсээр байна. Иймд тэтгэвэр барьцаалсан зээл олгох талаар ямар бодлого шийдвэрүүд гарсан бэ? Зээл олгох журмыг улсын хэмжээнд хэрхэн өөрчилж хэрэгжүүлж байгаа талаар манай Холбоонд тодорхой мэдээлэл өгч, тушаал, шийдвэрийнхээ хувийг ирүүлнэ үү. Манай Холбоо ахмад настнуудад танай гаргасан шийдвэрүүдийг зөвөөр ойлгуулах, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах шаардлагатай байна. Хүндэтгэсэн, Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч…

Дэлгэрэнгүй

Нутгийн баруун хэсгээр өнөөдөр 8-20 цаг хүртэл үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр +13-+18 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газар, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +25-+30…

Дэлгэрэнгүй

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.04.21-04.27/ нийслэлийн 8 дүүрэг, 20 аймгийн 42 суманд аюулт үзэгдэл, ослын 173 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгааллаа гэж ОБЕГ мэдээллээ.

Дэлгэрэнгүй

Тэргүүн шадар сайд Л.Гантөмөрийг АН-ын даргын суудлаас нь авч хаяхаар өдөр өнжихгүй шахам цахим “өдөөн хатгалга хийж байгаа өвгөн ардчилагч Э.Бат-Үүл дахин чуруу шидлээ. Тэрбээр “Гантөмөр,Туваан нар Монголыг дэлхийтэй холбодог “амин зүрх” болсон “Чингис хаан” нисэх буудлыг Орост өгснөөр Монголын “зүрхийг амьдаар нь сугалах” ажиллагаа болно. Орос,бизнесийн маргааныг арбитараар шийдэггүй, аллага,хүчирхийллээр шийддэг мафийн эдийн засагтай шүү!” хэмээн дайрав.

Дэлгэрэнгүй

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ. Багахангай өртөөнөөс салаалж, Хүннү хот, Шувуун фабрик чиглэлд явах уг төмөр зам 102.5 км урт үргэлжилнэ. Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замаар жилд 3.5-20 сая тонн ачааг Улаанбаатар хотоор дайруулахгүйгээр логистикийн төв рүү тээвэрлэнэ. Төслийн нээлтийн үеэр хотын дарга Х.Нямбаатар “Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр зам нь Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, Хүннү хотын шинэ суурьшлын бүсийг дэмжихэд үр нөлөөтэй. Өнөөдөр Хүннү хотын цахилгааны эх үүсвэр шийдэгдсэн. Цэвэрлэх байгууламж, ариутгах татуургын олон улсын нээлттэй тендерийг зарлаж байна. Дамжуулах магистрал шугам сүлжээний…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн талаар баримталж буй бодлого, үйл ажиллагааны үндсэн зарчмын талаар танилцуулж, УИХ-ын нэгдсэн чуулганд үг хэллээ. Бүрэн эхээр нь хүргэж байна. “Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Өнөөдөр Та бүхэнд Ерөнхий сайдын мэдээллийн цагаар дамжуулж, Монгол Улсын Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн талаар баримталж буй бодлого, үйл ажиллагааны үндсэн зарчмын талаар товч танилцуулъя. Байгалийн баялаг бол геологийн процессын олон зуун сая жилийн тасралтгүй өөрчлөлтийн үр дүнд бүрэлдэн бий болдог бөгөөд ашигт малтмалын орд урт хугацаанд үүсэх нь байгалийн дахин давтагдашгүй нэн ховор үзэгдлүүдийн нэг билээ. Тийм ч учраас хүн төрөлхтний…

Дэлгэрэнгүй

“Сэлх-7 буудал-Ард кинотеатр” хаягтай автобус. Бүх суудал эзэнтэй. Дандаа дунд сургуулийн ахлах ангийн хүүхдүүд. Ихэнх нь охид. Ахмад настай эмэгтэй 6 буудлаас суувал нөгөө хүүхдүүдийн нэг нь ч босож өгсөнгүй. Хоёр буудал явсны дараа арай гэж нэг суудал гарав. Эмэгтэй ашгүй гэсэн шиг хурдхан шиг суулаа. Гэтэл нялх хүүхдээ тэвэрсэн залуу бүсгүй ороод ирлээ. Хүүхдүүд мөн л боссонгүй. Ядаж тэр охидоос нэг нь ч гэсэн ээж шигээ хүнийг хүндлэхгүй бга нь харамсмаар…Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэдтэй болон жирэмсэн эхэд суудал тавьж өгөх нь бараг бичигдсэн хууль ш дээ. Хүн чанарын асуудал! Ямар эцэг, эхийн ямар хүүхдүүд ямар муухай үзэл…

Дэлгэрэнгүй