“Сэлх-7 буудал-Ард кинотеатр” хаягтай автобус. Бүх суудал эзэнтэй. Дандаа дунд сургуулийн ахлах ангийн хүүхдүүд. Ихэнх нь охид. Ахмад настай эмэгтэй 6 буудлаас суувал нөгөө хүүхдүүдийн нэг нь ч босож өгсөнгүй. Хоёр буудал явсны дараа арай гэж нэг суудал гарав. Эмэгтэй ашгүй гэсэн шиг хурдхан шиг суулаа. Гэтэл нялх хүүхдээ тэвэрсэн залуу бүсгүй ороод ирлээ. Хүүхдүүд мөн л боссонгүй. Ядаж тэр охидоос нэг нь ч гэсэн ээж шигээ хүнийг хүндлэхгүй бга нь харамсмаар…Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэдтэй болон жирэмсэн эхэд суудал тавьж өгөх нь бараг бичигдсэн хууль ш дээ. Хүн чанарын асуудал! Ямар эцэг, эхийн ямар хүүхдүүд ямар муухай үзэл бодлоор төлөвшиж бна вэ?! Монголын ирээдүй хойч ийм байж болохгүй!
Сэтгүүлч Д.Лхагвадорж