Ерөнхий сайдыг огцруулах шаардлага гарсантай холбогдуулан ХҮН-ын дарга, Шадар сайд Т.Доржханд байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “ХҮН нам бол хамтарсан Засгийн газрийн нэг бүрэлдэхүүн хэсэг. АН, МАН, ХҮН нам нийлээд тулгамдсан асуудлаа шийдье гээд хамтраад зүтгэж байна. Өнгөрсөн 30 гаруй жилд нэг нь эрх баригч, нөгөөх нь сөрөг хүчин гэж явсаар том төслүүдээ ч хөдөлгөж чадаагүй бие биедээ гох дэгээ тавьсаар хамаг цагаа алдсан. Тэгвэл 2023 онд бид Үндсэн хуулийн өөрчлөлт хийж баруун Европын загварыг авсан. Тодруулбал, Германы загвар. Өчигдөр Монгол улс 75 жилийн түүхэнд хоёр дахь хил холболтоо хийж байна. 75 жил гэдэг бол маш харамсалтай. Ачааны тэрэгтэй хүмүүсийн лоббигоор төмөр замаа гацаадаг, мөнгөтэй хүмүүсийн лоббигоор төмөр замаа гацааж ирлээ. Үр дүнд нь асар их орлогоо алдсан. Том төсөл арай гэж хөдлөх үед өөр хов жив явж буй нь харамсалтай. Ер нь улс орны аливаа том төслүүд урагшлахаар өөр элдэв жагсаал, цуглаан, үйл ажиллагаанууд дандаа болдог. Яахав Ерөнхий сайдыг орлогоо нотол гэдэг зарчим нь зөв. Гэхдээ том төслөө явуулах ёстой. Хил холболтын асуудал яригдах тоолонд Засгийн газар огцор гэж жагсдаг. Энэ удаад ч бас адилхан байна. Эдийн засгийн том бүтээн байгуулалтыг эсэргүүцдэг нөхөдтэй бид хүчтэй үзэлцэнэ. Би хувьдаа Ерөнхий сайдыг худлаа ярьж, хулгай хийдэг хүн гэж бодохгүй байна. Л.Гантөмөрийг ч бас тэгж бодохгүй байна. Бидэнд ашиг сонирхлоор нэгдсэн зүйл байхгүй. Ерөнхий сайд энэ асуудал дээр өөрөө тайлбар хийх байх” гэлээ.
11 сэтгэгдэл
zx44lg
bfvdxe
um19uw
4ybu8x
vqw89n
miwixj
lxsasw
utcvss
i2bo19
k3gnlf
8qsm2m