Ерөнхий сайд, Засгийн газрыг огцруулах асуудал АН, ХҮН-ын удирдлагын түвшинд дэмжигдэхгүй л болов уу. Лу.Гантөмөр одоохондоо АН-ыг удирдаж байгаагийн хувьд энэ чиглэлээр шийдвэртэй алхам хийхгүй. “Эдийн засгийнхаа хөгжлийг эрчимжүүлэхийн тулд мега төслүүдийг хөдөлгөх ёстой. Үүний тулд АН хамтарсан засгаас гарч болохгүй” гэдэг байр сууриасаа амархан ухрах нь юу л бол? АН-д жин дарахуйц нөлөөтэй эрхэм буюу Х.Баттулгын хувьд ч Л.Оюун-Эрдэнийг огцруулахыг дэмжихгүй гэдгээ хэд хэдэн удаа тодорхой хэлээд авсан. Шадар сайд Т.Доржханд даргатай ХҮН-ын зүгээс ч Засгийн газрынхаа бодлогод нэгдмэл оролцоотой байх сонирхолоосоо ухрахгүй байх. Гэвч улстөр л болсон хойно нөхцөл байдал яаж өөрчлөгдөхийг тааварлах аргагүй. Засгийн газрыг огцруулахад шалтаг л хангалттай байдаг.
Д.Лхагва
6 сэтгэгдэл
9a04bg
b3ovu5
4phqjl
eqfvhe
v856hf
3ntdw8