Тэргүүн шадар сайд Л.Гантөмөрийг АН-ын даргын суудлаас нь авч хаяхаар өдөр өнжихгүй шахам цахим “өдөөн хатгалга хийж байгаа өвгөн ардчилагч Э.Бат-Үүл дахин чуруу шидлээ. Тэрбээр “Гантөмөр,Туваан нар Монголыг дэлхийтэй холбодог “амин зүрх” болсон “Чингис хаан” нисэх буудлыг Орост өгснөөр Монголын “зүрхийг амьдаар нь сугалах” ажиллагаа болно. Орос,бизнесийн маргааныг арбитараар шийдэггүй, аллага,хүчирхийллээр шийддэг мафийн эдийн засагтай шүү!” хэмээн дайрав.