Өндөр хөгжилтэй оронд нийтийн тээврийн автобус тухайн буудал дээрээ 15-20 минутын дотор ирдэг. Өөрөөр хэлбэл, нэг чиглэлийн автобуснууд ганц хоёрхон минутын зайтай ар араасаа ирээд байдаггүй. Стандарт нь тийм юм. Гэтэл манайд Офицер-Таван шар гэсэн автобуснууд ар араасаа дараалж ирэх нь олонтай.
Энэ нь түгжрэлийн нэгэн шалтгаан болоод байна шүү дээ. Нэг ёсондоо нийтийн тээвэр хүрэлцээ муутайдаа бус нийслэлийн хүн ам хэт ихэссэнд асуудлын гол учир нь байгаа юм! Хөдөөнөөс хот руу ирж суурших хүмүүсийн тоо буураагүй цагт автобусны тоог нэмээд ямар ч эерэг үр дүн гарахгүй! Улам л түгжирнэ. Улам л нийгмийн бухимдал нэмэгдэнэ.
Д.Лхагва