Нийслэлийн Засаг даргын 2024 оны “Хүн, малын гоц халдварт болон тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/948 дугаар захирамжийн дагуу холбогдох мэргэжлийн байгууллагуудын хяналт шалгалтын хүрээнд 71 удаагийн үйлдлээр 288 ширхэг тарваганы мах илрүүлэн Зоонозын өвчин судлалын үндэсний төвд өгч шинжлүүлэхэд тарваган тахал өвчний үүсгэгч илрээгүй байна.
Нийслэлийн нутаг дэвсгэрт байгалийн голомтот хүн, мал, амьтны гоц халдварт болон тарваган тахал өвчний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт үргэлжилж байна гэж НОБГ мэдээллээ.