Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд мал аж ахуй эрхэлдэг найз руугаа ярилаа. Энэ зун бороо хур элбэг байсан учраас өвс ногоо сайн ургасан гэнэ. Гэхдээ малчид хадлан тэжээлээ бэлдэх тал дээр хойрго байгаа аж.
Өнгөрсөн өвөл зуд болж малчид яаж зүдэрлээ! 4000.000 мал хорогдсон нь бага тоо гэж үү? Зуны дэлгэр цагт монголчууд сумдын 100 жилийн ойг тэмдэглээд өнгөрсөн өвлийн бэрхшээлийг мартчихсан бололтой. Зун, намрын дэлгэр цагт л хадлан тэжээлээ бэлдэж авахгүй бол хахир хатуу өвөл хайр найргүй хашраадгийг дээр, дооргүй мартмааргүй л байна шүү!
Д.Лхагва