Малчдын амьдралыг шинэ түвшинд гаргах, эрсдэлийг хамтдаа даван туулах шинэ боломжийг бий болгох зорилгоор Монгол Улсын Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөний өрнүүлээд байгаа билээ. Одоогоор уг хөдөлгөөний талаар орон нутгийн иргэд хүрээлттэй бас ойлголттой болоод байна.
Говь-Алтай аймгийн Жаргалан сумын иргэдтэй холбогдож байр суурийг нь сонирхвол “Хамтын хүчээр байгалийн бэрхшээлийг даван туулах, хамтдаа хоршин мах, сүүгээ зах дээлд борлуулах, хамтраад хадлан тэжээлээ бэлтгэх, цаашилбал хамтаараа нийгэм, эдийн засаг, эрүүл мэндийн асуудлаа шийдэх гээд олон талын ач холбогдолтой хөдөлгөөн өрнөж байгаа нь анхаарал татаж байна” гэлээ.
Тус тусдаа тулгарсан асуудал бүрийг сөрөх гэж зүдэрч, цаг хугацаа алдаж байснаас дэм дэмэндээ зүтгэвэл байдал огт өөр болно гэдгийг малчид ерөнхийдөө ойлгоод эхэлсэн нь олз. “Алийн болгон нэгэн хэвийн нөхцөл байдалтайгаа зууралдаж өдөр хоногийг гундуухан өнгөрөөх юм бэ?” гэж өөрөө өөрөөсөө асуух малчид олширч байгаа нь хөдөлгөөний ач холбогдол, үндсэн ач холбогдлыг ойлгож эхэлснийх биз ээ.
“Шинэ хоршоо” хөдөлгөөн амьдрал дээр хэрэгжих боломжтойг банк, санхүүгийн салбар хүлээн зөвшөөрч дэмжиж байгаа бөгөөд уг хөдөлгөөний үр дүнд илүү чинээлэг мал аж ахуйн салбарыг бий болгох боломжтой гэж Засгийн газар үзэж байгаа юм.
Д.Лхагва