Б.Булганы ярилцлага Э.Бат-Үүл рүү хатуухан чиглэсэн. Энэ нь Улсын баатарын таалалд нийцсэнгүй. Э.Бат-Үүл “Сталин, өөрийгөө Лениний залгамжлагч гэж харуулахын тулд Крупскаяг хамтрагчаа болгон хажуудаа авч явдаг байсныг дууриалган Чойбалсан Янжмааг бас ингэдэг байв. Х.Баттулга Булганыг мөн тэгэхнээ! Булганы, тавилттай ярилцлагаас,ямар их Зөвлөлт Оросын улстөрийн технологи харагдав аа?! Новшийн путлерүүд!” хэмээн уур бухимдлаа барьж ядан “тэсрэв”.
Тэрбээр Б.Булганы байр суурийг Х.Баттулга болон Оростой холбов. Х.Баттулгын цаана заавал Оросын ашиг сонирхол байдаг гэдэг хардлага нь бүр итгэл үнэмшил болтлоо гүнзгий шатанд орсон бололтой юм.
Түүнээс бус “Э.Бат-Үүл 30 жилд юу хийсэн юм бэ? Оросыг муулж, хөшөө буулгахаас өөр юу ч хийгээгүй” гэсэн Б.Булганы үг баатар хүний зүрхэнд тэгтлээ хүнд тусахгүй л дээ.
Д.Лхагва