Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “МАН төрийн бүх шатанд эрх бариад найман жил боллоо. Ямар ч шалтаг тооцохгүйгээр 40 их наядын нүүрсний хулгайчийг олох 100 хувь эрх мэдэл нь байна. Гэтэл одоо хүртэл олж илрүүлж чадахгүй байна гэдэг бол өөрсөдтэй нь холбоотой шүү дээ. Нүүрсний хулгай нь гэдэг нь Чалкогийн өрийг төлж дууссанаас хойш эхэлсэн юм шиг ойлгогдож байгаа. Нүүрсний хулгайг МАН хэзээ ч илрүүлж чадахгүй. Харин АН ялах юм бол илрүүлнэ. Намайг Хууль зүйн сайдаар томилох юм бол би илрүүлээд л өгнө. Өөрөөр энэ хэрэг илрэхгүй” хэмээн том дуугарсан байх юм.
Ард түмнийг басамжлаад ч байгаа юм шиг. Энэ хүн өөрөө нүүрсний хэрэгт нэр холбогдсон, бас авлига албан тушаалын хэргээр шүүхээс ял сонссон биз дээ?
Д.Лхагва