Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг УИХ-ын сонгуульд нэр дэвших, эсэхийг сонирхож байгаа хүмүүс бий. Ялангуяа МоАХ-ны идэвхтэй гишүүд, дэмжигчид буюу түүний улаан фенүүд хамгийн их хүсэн хүлээж байгаа.
Гэхдээ мань эр өөрөө Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийлэх үеэрээ сэтгүүлчийн асуултад “Би нэр дэвшихгүй байх” гэж хариулсаныг хүмүүс санаж байгаа. Бүр дэвшихгүй бус дэвшихгүй байх гэсэн нь мөн л хүлээлт үүсгэсэн юм. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэрбээр нэр дэвшихгүй гэдгээ АН-ын дарга Л.Гантөмөрт хэлсэн бололтой юм. Үнэн бол өөрийн талын хүмүүсээ парламентад илүү түлхүү оруулах тактик барьж байгаа хэрэг л дээ. Нөгөө талаас нь харвал АН-ын бусад бүлэглэлтэй ямар нэгэн байдлаар ярьж тохирсон зүйл байгаа байх.
Д.Лхагва