Нийтийн тээврийн жолооч нарын цалинг 3.500.000 төгрөг болгожээ. Энэ бол нэг талаасаа хариуцлагатай, мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй жолооч нар ажиллах ёстой гэсэн шалгуур юм. Яг үнэндээ хурд хэтрүүлдэг, гэрлэн дохио зөрчдөг, эгнээ байраа буруу эзэлдэг, хөдөлгөөнд оролцож байж гар утсаараа кино үздэг, видео колл хийдэг, дуут дохиог балмадаар чарлуулдаг, тамхи татдаг, цонхоороо нус, шүлс, хог хаядаг, зорчигчдыг хэл амаар доромжилдог, бууж, сууж амжаагүй байхад нь хөдөлдөг, байнга бэлэн мөнгө авдаг, хөгжим орилуулдаг гээд түмэн хэрэг зөрчил гаргадаг хүмүүс бол автобусны жолооч нар.
Хүний амь насыг хариуцаж яваагаа ойлгодоггүй ухамсаргүй этгээдүүд нийтийн тээвэрт яагаад ч тэнцэхгүй!Цалинг нь нэмээд байхад мөн л бэлэн мөнгө авч байгаа жолооч олон байна. Ийм асуудал гаргасан бол шууд торгууль тавиад, ажлаас нь халдаг болмоор байна шүү! Иргэд ч бэлэн мөнгө өгөхөөс татгалзаж, жолоочийн бусармаг үйлдлийг мэдээлдэг болмоор байна! Тэгж байж нийтийн тээвэр эмх цэгцэндээ орно!
Д.Дорж