УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр үг хэлэхдээ “Байгалийн ухааны боловсролын суурь үзүүлэлт дампуурчээ. Есдүгээр ангийн 15 настай гурван хүүхэд тутмын хоёр нь эх хэлээрээ уншаад ойлгохгүй байна. 7000 гаруй хүүхдийн 50 хувь нь математикаар муу үнэлгээ авсан нь 9 дүгээр ангийн хүүхдийн сурлагын үнэлгээ доогуур буюу дөрвөн аргын тоогоо нэмж хасах чадваргүй байна гэсэн үг юм” хэмээн тодотгосон.
УИХ-ын гишүүн хүн бол дугаар хорооны иргэн биш. Тэгэхлээр О.Цогтгэрэл хариуцлагагүй үг хэлээгүй байх. Дөрвөн аргын тоо бодож чадахгүй ахлах ангийн хүүхэд байж болох уу?
Д.Дорж