Нийтлэлч Баабар Ерөнхийлөгч асан Х.Баттулгын талаар “Оросын байгууллагаас мөнгө аваад л Монголыг яаж хорлоё доо гээд амьдралаа зориулдаг гэдэг нь логик талаасаа ч Монгол хүний хувьд ч боломжгүй дэмий яриа. Төрлөх зангаасаа болж оросуудыг хульхидаад мөнгөтэй болсон. Тэр мөнгөөрөө эх орныхоо төлөө хөшөө ч босгосон. Хулхидуулсан оросууд одоо түүнийг үзэхээ больсон, орос дүрмээр алнаа л гэж байгаа. Амь нас гэр орон байгаа баялагаа бүгдийг барьцаанд тавсан хүн эх орон байтугай юугаа ч гарздахад өөрийн эрхгүй бэлэн болдог. Уг хүн нь эх орныхоо эсрэг хүн яавч биш. Ердийн монгол хүн болохоор эх орон элгэн садандаа хайртай. Эргэлзэх хэрэггүй. Гэхдээ хөөрхий гарах гарцгүй болсон өрөвдөм нэгэн. Миний харж байгаагаар ийм л юм болсон. Холбогдолтой нэг бус баримтыг сайн мэдэх ч хүнийг нь өрөвдөөд байдаг юм” хэмээн цахим хуудсаараа дамжуулан байр суур а илэрхийлжээ.