Автобусанд хүн ихтэй байлаа. Нэлээд өндөр настай эмээ орж ирээд би суумаар байна хэмээн хүмүүс рүү довтолж эхлэв. Тэр хүний зөв. Ахмад настай хүн нийтийн унаанд босож явж чадахгүй. Даанч урдуур сул суудал байсангүй. Дандаа настай улс суусан байв. Нэгэн 50 гаруй насны эр “Та хойшоо явбал тэнд дандаа залуучууд суусан байна” гэвэл нөгөө эмгэн гэнэт уурлаж “Би хотод 75 жил амьдарсан. Заавал энд сууна. Надад хэн ч заахгүй” гэж хэлээд 70 шүргэж яваа насны өвгөнийг босгочихлоо. Нөгөөх нь би уг нь тариа хийлгэчихээд явж байгаа юмсан гэж учирлавал түрэмгий эмгэн огтоос тоосонгүй. Нээрэн ч адилхан настай хүнийг босгохын оронд хойшоогоо хоёр гурав алхсан бол суудал эзэлсэн оюутан хүүхдүүдээс нэг нь босч өгөх л байсан шүү дээ. Нас явах тусам намба, ухаан суух ёстой ч зарим ахмадуудын ааш авир залуучуудад буруу үлгэр дууриал үзүүлж байна.
Д.Дорж