Монголчуудын бүдүүлэг зан улам нэмэгдээд байгаа нь харамсалтай. Эмнэлэг бол хамгийн цэвэр байх ёстой орчин. Гэтэл эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүс 200 төгрөгөөр улавч авч өмсөхөөс цааргалаж, шавар шавхай, тоос шороо татуулан коридороор нь холхиж байна. Тухайлбал, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хүлээн авах хаалгаар ороход заавал улавч өмсөхийг шаарддаг боловч улавч өмссөн хүн цөөхөн байлаа.
Эмэгтэй хүмүүс, бас ахмад настнууд хамгийн үлгэр жишээ байх ёстой. Гэтэл хамгийн бүдүүлэг байгаа нь нүдэнд их л харамсалтай харагдав. Тэд эмнэлгийн ажилтнуудын тавьж буй шаардлагыг огтоос үл тоож байгаад уур бухимдал өөрийн эрхгүй хүрэв. Өөрсдийнх нь хайртай дотнын хүн эмнэлэгт хэвтэж байгаа шүү дээ гэж бодох ухаан даанч алга!
Д.Дорж