Нэг ширхэгийг нь 250,000-650.000 төгрөгөөр авсан “цавчаа” хэмээх ногоон автобусанд техникийн үзлэг хийж дуусчээ. Улмаар Авлигатай тэмцэх газраас уг автобусны хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ. АТГ-аас “Ногоон автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийсэн гэдгийг тогтоосон. Хохирол 134,5 тэрбум төгрөг. Үүнээс мөрдөгчид 11,9 тэрбум төгрөгийг төлүүлж, 71,7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалсан” гэдэг дүгнэлт хийсэн байна.