УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өнөөдөр шүүхийн шийдвэргүйгээр хэн нэгнийг баривчлан хорьж байгаатай холбоотойгоор байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Одоогийн хуулиар бол баривчилгаа нь 48 цаг байдаг. Хуульд оруулах цаг болсон. Хэн нэгнийг шүүхийн шийдвэргүйгээр хорьж, дараа нь шийдвэр гаргуулна гэдгээ болих хэрэгтэй. Өнөөдрийг хүртэл дэндүү замбараагүй л явж ирлээ. Хүнийг хорьчихоод дараа нь ингэсэн, тэгсэн гээд хэвлэлээр мэдээ шидээд л яллаад дуусгачихдаг. Засгийн газраас барьсан төсөл бол зөв зүйтэй төсөл байна. Гэхдээ хойшлуулашгүй нөхцөл гэдгийг алийг нь хэлэх вэ гэдэг нь тодорхой болгох хэрэгтэй. Яг энийг хэлнэ гэдгийг зааж өгөх хэрэгтэй. Хүний эрхийг зөрчихгүй байх тал дээр л ажиллах хэрэгтэй байна” хэмээлээ.